Amidst the hot air stiffened with dust and standing in columns The exhausted sun was blushing feebly The victorious heroes in glittering helmets Were leaning on their tired horses with manes dangling down
The air was hot and stiff with dust. The exhausted sun had lost most of its red. Standing in columns, the victorious heroes in glittering helmets leaned on the limp manes of their tired horses.
His Highness Bogdo,s new Gher was ready. The sacred Emblem had already been enshrined. He suddenly had the ghost of an idea. Before he had even shaken off the dust from his long ride, His Highness issued a proclamation and sent out letters with the greatest of dispatch, inviting the stellar poets of his realm to assemble at his new residence without delay.
The wisest and most talented poets galloped through the passes of a hundred peaceful mountains, forded the shallows of thousands of clear rivers. On strong horses, with worn out and tender hooves, the poets arrived at His Highness,s new home.
Rows of shiny white ghers and generous meals awaited them. They were offered the best mutton, the best wine and airag. Maidens and servants ran to do their bidding. At the junction of three famous rivers, three hundred poets came together. They feasted for three months, hardly putting their goblets down, giving the sun no rest. But the stream of drinks eventually diminished, and the world,s greatest banquet came to an end.
Then His Highness Bogdo issued his Decree. Two hundred and seventy of the invited poets were given gold brocade and silk as a reward for their writing. With his Highness,s blessing, two hundred and seventy grateful poets started home. The ranks of those wearing deels were overcome with joy.
Edited to prose by Lyn Coffin
Monday, August 25, 2008
Tuesday, May 13, 2008
МОРИН ХУУРЫН ХАС ӨРГӨӨ ЗҮҮДЛЭХҮЙ ЦАГ ДОР

Монголын морин хуур дэлхийн чихийг дэлдийлгэж, хаа очсон газар болгондоо гайхагдан шагшигдаж байгааг мэдрэхэд омог барархал оргилно. Гадаадынхан одоо зөвхөн сонсогч байхаа хэдийнээ больжээ. Өөрийгөө Даваадондов гээд монголжуу нэрэлчихсэн Америк шар залуу монгол дээл өмсчихсөн гарч ирээд манай “Жонон хар”-ыг амилуулаад хүлгийн дэл дээр яваа юм шиг толгой ганхуулан цээж найгасхийж байна. Япон бүсгүй Макамура “Хэнтийн өндөр уул”-ыг хуурын аялгуунд чадамгай тоглож байна. “Түмэн агтын төвөргөөн-Токио” хамтлаг гээд зарлахад бас нэг юм бодогдож байна. Японд одоо ажиллаж байгаа морин хуурын сургалтын газар дөрвөн зуу гаруй бий гэж байна. Өвөр Монголын хуур урлаачид нэг түмэн морин хуурыг Японы зах зээл дээр борлуулжээ. Японоос ирсэн Өвөр Монголын Чи Булаг хуурчийн хүү Чи Бүргэд хэмээх залуу монголын цөлжилтийн сэдвээр морин хууранд зориулсан хөгжим зохиож өөрөө хуурдаад зүрх сэтгэл дотор элчилгүй шаргал говь, эрмэг сэрвэг өвс уйтгарт салхинаа эх газраасаа салж ядан сэрчигнэхийг нүднээ үзэгдэж сэтгэл сэмэртэл эгшиглүүлэв.
Дөнгөж сая Улаанбаатарт болсон Морин хуурын олон улсын наадам-симпозиумын үеэр л энэ мэтийг нүдээр үзэж чихээр сонслоо. Нэлээд хэдэн жилийн өмнө Японд болсон Азийн бага олимпийг морин хуураар нээж, Нобелийн шагналын ёслол ч морин хуур, уртын дуутай болж байна хэмээн сонссоноо ч эргэн санав. Дэлхийд алдартай Токиогийн “Орчард” танхим, НҮБ-ийн төв байр, Венийн филармонийн “Брамс” алтан танхимд морин хуур эгшиглэхдээ В.А. Моцарт, Ж.Бизе, Ж.Пуччини, П.Чайковскийг дуурсган гайхуулав.
Морин хуур нүүдэлч малчин айлын хоймороос төрийн хоймор хүртэл дуурсч, улмаар монголын нэрийн хуудас, бэлгэ тэмдэг, бидний омог бахархалын аялгуу болон дэргэдэх дэлхий даяхан дээрх тэнгэр хурмаст хүртэл цацран дурсах хувь тавилантай байжээ.
Морин хуурын ийм их амжилтанд хүрэх зам амар хялбар байгаагүй. Хорь дугаар зууны хоёр дахь хагаст морин хуур нүүдэлч малчдын ахуйн хэрэглээнээс арилж байв. Чухам ийм цаг үед монголын урлагийн зүтгэлтэнүүд, тухайлбал их хуурч Г.Жамьян гуай тэргүүтэн морин хуурыг урлагийн тайзнаа гаргаж, тив дэлхийд толилуулж эхэлсэн юм. Улмаар морин хуурын сургалт буй болгож Ц.Батчулуун тэргүүтэн гарамгай хуурчид төрсөн түүхтэй. Г.Жамьян гуайн хөшөөг алтаар босголтой. Ц.Батчулуун Морин хуурын чуулгыг нөхдийн хамт үүсгэн байгуулж арван таван жилийн дотор дэлхийн дэвжээнд шагшуулан гаргаж чадлаа. Монголын морин хуурын чуулга дэлхийн чихийг дэлдийлгэхэд манай хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, түүний дотор Н.Жанцанноров эрхэмийн гавъяа үлэмж болой. Чухамхүү Н.Жанцанноров, Ц.Батчулуун хоёрын нэгэн цаг үед тохиосон уран бүтээлийн андлал монголын морин хуурын хөгжлийн оргил үетэй давхцсан нь монголчууд бидний эрхэм хувь тавилан буй заа. Өөрийгөө хүлж цэнэдэг нөмрөгөө авч шидчихээд бидний эрин үеийн энэ их хоёр хүмүүний аугаа гавъяаг ам дүүрэн хэлчихэд судсаар нь монгол цус гүйж байгаа хэн боловч найз нараа магтлаа хэмээн атаа нисгэхгүй байхаа.
Монголын ард түмэн морин хуурыг бүтээж буй болгохдоо улалмжлалт сэтгэлгээ, оюун соёл, шүтлэг бишрэл бэлгэдэхүйн эрхэм дээд бүхнээ морин хуурандаа цогцлоожээ. Морин хуурын цар буюу лус савдгийн унаа хөлөг нь байгаль уул устайгаа шүтэлцэж, морин хуурын тэргүүн нь мөнх хөх огторгуйд нумын хөвчийн тавилтаар хязгааргүй дүүлж буй байдлаар тэнгэр шүтлэгтэйгээ нэгдэж, хүлгийн тэргүүн эх газар луу эргэн үүрсэж буй дүрслэл нь Майдар бурханы ирээдүй цагийн ногоон морийг бэлгэднэ.
Морин хуурын оршихуйн амин сүнс нь адууны сүүлэн чавхдасанд буй. Адууны сүүлээр хийсэн чавхдас л уул ус, өвс ургамал, хад чулуунд нойрсох байгалийн үл сонсогдох хөг аялгуутай хүүрнэн, нүднээ үл үзэгдэх лус савдаг газрын сахиустай ойлголцох буй заа. Тиймээс ч хуурын царыг монголчууд ширээр хийж байсан нь цаанаа ийм учиртай юм билээ. Адуу мал, тэнгэр хурмаст морин хуурын ийм байгаллаг зан чанарт илүү уярах ёстой болоод л манай ард түмэн адуу малынхаа арьс үсийг сонгосон байх. Дарьгангын Чансан хуурч түмэн адуун дотроос хамгийн сайхан янцгаадаг хүлгийг сонгож хуурынхаа чавхдасыг хийдэг, тэр нь ижилгүй сайхан дуутай болдог байсан хэмээн домоглон хэлэлцдэг нь ухаж бодууштай хууч болой. Морин хуурын чавхдасыг сатурк мэт нийлэг зүйлээр хийж, улмаар металл утас ч оруулж байгаа гэхийг сонсоод дээрхийг эргэн дурсахад хүрлээ. Ингэвэл морин хуур өөрийн төрөлх шинж чанараа алдана гэсэн үг. Тэгвэл түүнийгээ ямар хийл ч гэдэг юм, өөрөөр нэрлээд морин хуураас өрх тусгаарлах хэрэгтэй. Ер нь тайзны эрэлт шаардлагаар Оросын хийлийн мастер Денис Яровой хэмээх хүн морин хуурын өнөөгийн бүтэцийг эхэлж буй болгосон түүхтэй. Морин хуур хөгжмийнхөө оргил үед нэгэнт хүрч иржээ. Ц.Батчулуун, Ч.Батсайхан, Г.Идэрбат, И.Цогбадрах нарын дараачийн үеийг залгаж нэрт хуурч Пүрэвхүүгийн хүү Тэмүүжин, болон Р.Амарбаяр, Д.Шинэцог гээд чадварлаг хуурчид гараад ирлээ. Үнэнхээр бахархмаар шүү. Монголчуудын удмын санд морин хуурын чанад хөг аялгуу нь байсан цагт цагийг эзэлсэн хуурчид төрсөөр л байх юм байна.
Морин хуурынхаа хийц бүтэцийг үүнээс цааш “сайжруулах” гэж оролдох хэрэггүй л болов уу. Харин уламжлалт язгуур хуурынхаа тухай одоо л ярихгүй бол оройтох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 онд морин хуурыг дэмжин дэлгэрүүлэх тухай зарлиг гаргаснаас хойш албан газар, айл гэрт залах болоод морин хуур сурах талаар их л ахиц гарлаа. Гэхдээ нүүдэлчин малчин айлд тайзны мастер хуур байх нь тохиромжтой харагдахгүй байна. Иймд арьсан цартай, тавиухан аралтай язгуур морин хуураа хийж, нүүдэлч малчид уул ус, тэнгэр эрхисээ аргадаж, адуу малтайгаа хүүрнэж, ингэ ботгоо буйлуулж, ус булгаа тунгалагшуулж байгаасай. Морин хуурын царыг хийх арьс хийгээд адууны сүүл хялгасны шинж чанарт дахин нарийн судалгаа хийгээд морин хуураа язгуур чанараар нь улам сайн болгох боломж байгааг үгүйсгэхгүй байх. Ингэж морин хуурынхаа соёлын язгуур чанарыг хадгалж үлдэхгүй бол хийлтэй төрөлсөх цагт нь эргүүлэн авчирч чадахгүй болчихож мэдэх юм.
Саяын наадам, симпозиум сайхан болж өнгөрлөө. Их ч юм бодогдууллаа. Морин хуураараа бахархах ааг омогшил юуныг бадраахын хамт цаашид бодох юм байгааг ч сэрдхийн сануулллаа. Оюуныг дэмжигч санхүү бизнесийн байгууллагууд гараад ирж байгаа нь юутай сайн. “Монгол Шуудан” банк тэргүүтэй хорь шахам байгууллага морин хуурын наадмыг ивээн тэтгэжээ. Ингэж л дэм дэмэндээ, дээс эрчиндээ чангарах ёстой буй заа.
Монгол Улс одоо, морин хуурандаа нэг сайхан өргөө барьж өгөх цаг болчихжээ. Эртний нүүдэлчин өвөг маань эх нутгийнхаа чулуун элгэнд хас бэлгэдлээр хүрд мэт хурдалж яваа дөрвөн хүлгийн тэргүүнийг дүрсэлсэн нь морин хуураар хөглөгдсөн сэтгэлгээ юм байна хэмээн санагддаг билээ. Тийм нэгэн хас өргөөг төр улс барьж байгуулах шийдвэр гаргаад хөрөнгийн талыг нь ч бол шийдээд өгвөл хандивлан дэмжигчид хаа сайгүй гараад ирэх бололтой байна. Тэрхүү хас өргөөг хас чулуугаар урлаж хойморт нь морин хуураа алтаар бүтээж залсан ч хотойхгүй их алт эрдэнэтэй улс билээ, манай Монгол.
Морин хуур эгшиглэхэд айл гэрийн жавар үргэнэ гэдэг. Цаашлаад монголын амар амгаланг даллана. Тэгээд бүр дэлхийг тайтгаруулна.
2005.V.6
Г.МЭНД-ООЁО
ИКЕДА ГУАЙН МӨРӨӨДЛИЙН ХҮЛЭГ

Үг бол манай ертөнцийн оюун санааны биежсэн эрдэнэсийн талст юм. Үй олон тэрхүү эрдэнэлэг талст утгын бөмбөрцөг дотор эвсэн цогцолж хүмүүн төрөлхтөний гэгээрлийн хүлэг нь болдог ажгуу. Үгийн тэрхүү шидэт хүлгийг эзэгнэгчийн нэг нь гэвэл Дайсаку Икеда гуай мөнөөс мөн. Түүний үгс 2400 гаруй ном болж дэлхийн дөч гаруй хэл дээр орчуулагдан манай бөмбөрцөгийн номын өргөөнүүдэд заларч номын садангууд нь түүнтэй танил болжээ. Ерэн нэгэн онд Дайсаку Икеда гуай Чингиз Айтматов хоёрын ярилцлагыг уншсанаа санаж байна. Бурхан хийгээд чөтгөр хоёрын тэмцэлдээн мэт хуучин шинэ дахин сэлгэлт, эргүүлгийн үе буюу бидний хэллэгээр өөрчлөн байгуулалтын эхэнд тэр хоёр их хүмүүн уулзаж утга зохиол, улс төр хоёрын уулзвар хийгээд цаг үеийн зайлшгүй тэр нөхцөлд уран бүтээлч хүн ямар байр сууринд байх тухай, цаг үед оюун санаагаа хэрхэн хадгалж орших тухай ярилцсаныг уншиж билээ. Миний хувьд түүнтэй анхлан танилцсан минь тэр байх. Гэхдээ тэрбээр аль жар далаад онд дэлхийд танигдаж, “хүн төрөлхтөний хувьсгал” хэмээх цуврал туурь, дэлхийн гарамгай хүмүүстэй хийсэн ярилцлагууд, яруу найргийн бүтээлүүд нь хэдийн алдаршсан бөлгөө. Дэлхий дахинаар аялж явахдаа авсан гэрэл зургийн бүтээлүүд нь ч түүний дотоод ертөнцийн гоо сайхан хийгээд билгийн мэлмийнх нь толь болдог байна.
Икеда гуайн билгийн толинд хүрээгүй алс гялбаж туссан газар орон бол Монгол аж. Дөчөөд жилийн өмнө Сокагийн их сургууль байгуулах нөр их ажилтай байхад нь түүний их багш Японы нэрт сурган хүмүүжүүлэгч Тода бээр “Дайсаку хоюул энэ их ажлаа дуусгаад Монголын хээр талд очиж хурдан хүлгээр нэг эрх чөлөөтэй давхих юмсан” гэхэд залуу шавь нь “тэрхүү мөнх хөх тэнгэрийн доор зогсож байгаад багшдаа шүлгээ зориулахсан” хэмээн мөрөөдөж байсан гэдэг. Бараг мөрөөдөл болгондоо хүрсэн Икеда гуай одоо болтол монголын хээр тал нутагт очиж, тэр нэг сайхан шүлгээ зориулж амжаагүй яваа ч цэл залуугийн мөрөөдлийн жигүүр нь дэвэн дэвсээр буй ажээ. Тэрбээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр Дэлхийн Яруу найрагчдын их хуралд оролцох бодолтой байсан ч цаг зав нь таараагүй. Харин маш сайхан урмын үг илгээж, “Хувь хүнийг ч бай, нийгмийг ч бай салган төөрөлдүүлж байгаа өнөө үед “яруу найргийн сэтгэл” л хүнийг хүнтэй холбох хүч, хүмүүнлэг сэтгэлийг тэжээх орон, амь амьдралыг гэрэлтүүлэх оюун ухааны талст болно” хэмээн бичиж билээ. Тэрхүү оюун ухааныг гэрэлтүүлэгч ордондоо намайг урьжээ.
Дайсаку Икеда гуайтай уулзахын өмнө би түүний оюун ертөнцийн замыг заагч XIII зууны Японы гүн ухаантан Ничирин гэгээнтэний “Цагаан лянхуа” сударыг барьж үзлээ. Буддын философийн нэгэн эх үндэс болсон эл судар номын гэгээн дор Дайсаку Икеда багшийн шүтэн бишрэгч арван хоёр сая хүн Японд буй ажээ. Ничирин Дайшин гэгээнтэн бээр хүмүүний оюун санааны гэгээрэлийг өөд татаж, хүчирхийлэлгүй энх амгалангаар сайн сайханд хүрэх буддын шашны номлолыг Японы аралд хүчтэй гарган ирж, Хувилайн довтолгооны эсрэг байсан ч түүний таван элчийг Камакура аралын хошуувчинд цаазалсныг эсэргүүцэн захидал бичиж байлаа. Ничирин гэгээний үзэл санааг дээдлэгч “Сока Гаккай” нийгэмлэгийг үндэслэгчийн нэг Японы нэрт сурган хүмүүжүүлэгч Цүнсабуро Макигучи, Жосей Тода нар дэлхийн хоёр дугаар дайны түрэмгий санааг эрс эсэргүүцэж засаг төрийн байр суурийн эсрэг байсны учир чийгт гяндангийн торын цаана сууж, Макигучи багш нь шоронд нас эцэслэж, Тода багштайгаа хоёулаа сургуулиа байгуулж, нийгэмлэгээ бэхжүүлж, хожим нь Тода багшийнхаа дурсгалд зориулж Дэлхийн Энх Тайвны Ордоноо байгуулжээ.
Дэлхийн Энх Тайвны Ордоны цахилгаан шатаар өгсөж, нүд ирмэхийн зуур хаалга цэлсхийн нээгдэх агшинд би бээр тэрхүү их хүмүүнтэй нүүр учирбай. Дайсаку Икеда гуай урт нарийн хонгилоор намайг замчлан алхсаар төдөлгүй хээр тал мэт уужимхан чөлөөнд гарч ирэхүйеэ нижигнэсэн алга ташилт, өнгөт цэцгийн баглаа угтав. Танхимд Японы өнцөг булан бүрээс ирсэн шүтэн биширэгчид нь цуглажээ. Бидний яриа чуулсан олны өмнө шууд л үргэлжиллээ. Дайсаку Икеда гуай
- Монголын нэрт соён гэгээрүүлэгч зохиолч Ч.Лодойдамба “Амьдралд бэлэн юм байхгүй. Цөмийг хүчилж, тэмцэж байж олж авдаг. Чухам үүнд л амьд явахын сайхан, амьдралын утга учир нь оршдог” гэж хэлсэн байдаг хэмээн үгээ эхэллээ. Энэ үгийг тэмцэгч залуус та бүхэнд зориулахыг хүсч байна. Та нар зөвшөөрч байна уу гэхэд танхим тиймээ хэмээн нирхийж байна. “Олон хүн нэгдсэн цагт юуг ч дийлж, юуг ч олж авч чаддаг юм. Залуучуудын нэгдмэл эвийг дийлэх хүч гэж байхгүй. Ялалтын эзэн болсон залуучууддаа баяр хүргэе” хэмээгээд спорт урлагийн од болсон залуусаа нэр цохоод ярилцаж байлаа. Тэд амжилтанд хүрэх урмын сайхан үгийг Икеда багшаасаа аваад оргилд хүрэх мөрөөдлийн жигүүр нь өдлөн дэлж байна даа хэмээн би бодож суув. Яриа үргэлжилсээр
- Хүний аж амьдрал, энх жаргал, нийгмийн хөгжил мандал, цаашлаад даян дэлхийн энх амгалан бүхэн нүгэл буян хийгээд сайн муугийн эцэс төгсгөлгүй тэмцлийн үр дүн бөгөөд үүний тулд ялалт байгуулахаас өөр зам бидэнд байхгүй. Энэхүү тэмцлийн цорын ганц зэвсэг бол үнэн үг юмаа. Тийм биз дээ хэмээн Икеда гуай над руу хандав.
- Тиймээ, сайн сайхан хийгээд өөдрөг зөв сэтгэл бол гэрэл гэгээ юм. Муу муухай хийгээд буруу сэтгэл бол сүүдэр харанхуй юм. Муу үгийн сүйтгэгч нүглийг сайн үгийн гэрэлт эрчимээр номхотгож болно. Буянт сайн үгийг дэлгэрүүлэх явдлаар л муу үгстэй тэмцэхээс өөр өргө байхгүй хэмээн би хэлэв.
- Монголд “Эрдэнэт биеийг аав ээж төрүүлнэ. Эрдэмт хүмүүн болохыг багш мэднэ”, “Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос” гэж ярьдаг. Багштай байна гэдэг юутай тулгатай, түшигтэй бас гэгээтэй билээ. Ерөнхийлөгч /намайг хэлж байна/ өөрийн орны яруу найрагч Явуухулан багшийгаа амьдралын болоод соёл, яруу найргийн их багш хэмээн хүндэтгэж, тэрхүү ачийг өдий болтол хариулсаар иржээ. Багшийг нь хар хэл ам дайрахад ч шавийн ёсоор багшийнхаа талд байжээ. 2006 онд Монгол улсад Дэлхийн Яруу найрагчдын их хурлыг амжилттай зохион байгуулсан үйлс нь багшийнхаа гэрээсийг биелүүлсэн явдал гэж ойлгож болох юмаа. Энэ хүнийг өөрийг нь бас хар буруу санаанаас үүдсэн хардлага сэрдлэг тойроогүй юм байна. Гэсэн хэдий ч хар муу санааны хардлагын хүчийг даван туулж сайн үгийн эрчимийг нийгэм болон дэлхийд түгээж ирсэн байна. Энэхүү багш шавийн агуу ялалтын хүчийг бид нар магтан дуулах ёстой биш үү... гэхэд танхимд “тиймээ” гэх үгс цуурайтаж, алга ташилт нижигнэж байв. Миний бие магтаалын энэ халуун үгэнд төөнүүлэн шатах мэт халуу дүүгэхийн хамт өчүүхэн миний амьдрал үйлсийн зурвасыг энэ их хүмүүн мэдэж, түүний тухай танхим дүүрэн зарлаж байхад гайхах, бахархах зэрэгцэн юу хэлэхээ мэдэхгүй сууж байлаа. Үүнийг Икеда гуай таасан мэт:
- Би таны эхээс төрөөд сургуульд сураад юу хийсэн бүгдийг чинь мэднэ шүү хэмээн наргиан болгоход танхим дахин нирхийж хүлэгдсэн биеийн чилээс тайлагдвай. Цааш нь
- Би ч гэсэн залуу наснаасаа эхлэн үнэн мөнийн төлөө тэмцсээр ирсэн. Бие маань муудаж, дэмийрэн халуурч байхдаа ч үзэг цаасаа нийлүүлсээр л байсны хүчинд эдүгээ хэвлүүлсэн ном 2400 гараад явж байна. Энэ бүхэн бол залуус та нартаа өвлүүлэн үлдээх оюуны өмч юм шүү... Залуус нэгэн дуугаар уухайлан, зарим нь бүүр нулимсаа барьж чадахгүй мэгшиж байлаа.
- Монголын яруу найрагч Б.Явуухулан
Сайхан бүсгүйн хөл гаслангуй модонд хүрэхэд
Салаа мөчир бүхэн нь цэцэглэн жимсэлдэг...
Бүсгүй хүн гэдэг гоо сайханы эх булаг учираас
Бүхий л сайхнаа өөртөө нууж байдаг
гэж дуулжээ. Өөрөөр хэлбэл энд буй бүсгүйчүүд та нарын тухай ярьж байгаа юм шүү дээ. Ерөнхийлөгчийн охины нэр Мөнхийн заяа. Нүдний өмнө харагдах цэнгэл жаргал биш, мөнхөд хүртэх тэр л аз заяаны тухай санаа. Өөрийнхөө төлөө бус аав ээж, ах дүү, найз нөхөд бүгдийн тусын тулд сайн сайхныг дэлгэрүүлэх утга. Зөв амьдралын үндэс нь зөв итгэл үнэмшил бөгөөд энэ нь бурханы ариун үзэл санаа юм...
Икеда гуай үргэлжлэн залуустайгаа ярилцаж байна. Танхим дотроос хэн нэгнийг цохож ярилцана. Тэгснээ
- Монголд очсон хүн байна уу? Хоёр бүсгүй нэг залуу босч байна.
- Тэгвэл монголоос сурсан алтан үгээсээ хэл дээ
- Танилтай хүн талын чинээ
Танилгүй хүн алгын чинээ гэж боссон охин монголоор хэлэв. Алга нижигнэв.
- Сайн байна. Чамайг шагнанаа. Би чамайг хэлээгүй бол монгол нөхдийнхөө өмнө нүүр улайх байлаа шүү. Би ч бас ийм алтан үг мэднээ.
“ЗОРИГ БҮХНИЙГ ЯЛНА”
Танхим дүүрэн алга ташилт нижигнэхэд Икеда гуай “зориг бүхнийг ялна” хэмээн үгээ давтаж, үүнээ тэдний зүрх сэтгэлийн гүнд лавтайяа шигтгэн суулгаж байвай. Икеда гуай залуусыг улам хатуужин зоригжуулахыг хүсчээ.
- Бага залуудаа Тода багшдаа уншиж өгч байсан Германы яруу найрагч Ширагийн “Морьтоны дуулал” шүлэг санаанд орлоо
Цэрэг эрс минь, алив мориндоо
Цээжээ дэлдээд, тулаанд эрслэн мордоо
Өрнүүн залуугийн ааг буцалж байхад
Өр зүрх цохилж байхад, зөвхөн урагшаа тэмүүл...
Танхимд мөн л алга ташилт, уухай. Яг энэ үед Икеда гуайн сэтгэлд шүлгийн мөрүүд орж ирэв бололтой
Хүн төрөлхтөн яг одоо тэнгэрийн хүлэгт мордоод
Хүчирхэг залуусын хурлан давхихыг хүлээж байна
Та нар залуусын орон болох Монголын чацуутантайгаа нэгдээд
Тал нутагт энхийн урь үнэний салхийг дарцаглуулаарай...
Даян дэлхийн энх амгалан хийгээд хүн төрөлхтөнийг соён гэгээрүүлэх үйлсийг манлайлагчийн нэгэн, бурхан шашны энэрэнгүй их үзэлтэн, гүн ухаантан их сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч, зохиолч, яруу найрагч Дайсаку Икеда гуайн “Тэнгэрийн хүлэг” хийгээд сэтгэлийн өглөгийн хариуд бид нэг ч болсон сайхан үг хэлэх ёстой байлаа.
- Таны мөрөөдлийн хүлэг монголын хээр тал нутагтаа байгаа. Эзэн Чингис хааны 800 жилийн тэртээх адуун сүргийн удам хонгор зүсмийн хурдан хязаалан үрээг танд бэлэглэж байна. Энэ хүлэг Чингис хааны мэндэлсэн Дэлүүн болдог хэмээх газарт дөрвөн хөлөө гишгэж мэндэлсэн юм. Алдарт уяач, яруу найрагч сэтгүүлч Д.Дамбадаржаагийн адуун сүрэгт байгаа шүү. Та монголд очиж өөрийн мөрөөдлийн хүлгийг эмээлээрэй хэмээхэд Икеда гуай өөрийн хүлэгтээ “энхийн жигүүр” хэмээн нэр хайрлавай.
Тиймээ таны хүлэг хийгээд сайн үгс энх амгалан үйлсийн тань бэлэг тэмдэг болон Монголын хээр талд жигүүрлэвэй. Аливаа бүхэнд бэлгэ дэмбэрэлийг боддог монгол хүний хувьд эрхэм хүндэт Дайсаку Икеда гуайтай золгосон өдөр Юрий Гагарины сансарт дүүлсэн 4-р сарын 12-нд тохиосонд бэлгэшэээвэй. Монгол хүн үлгэр домогтоо жигүүрт морины тухай дуулж, хүсэл мөрөөдөл рүүгээ нисдэг байсан бөгөөд XX зууны Монголын сод яруу найрагч Б.Явуухулан багш “Яруу найраг бол ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг” хэмээн бичсэн юм. Монголчууд морин хуур хөгжмөө хүлэг морины сүүлээр чавдаслаж, хурдан мориныхоо тэргүүнийг дээр нь залж хязгааргүй сансар огторгуйд дүүлэн нисч буй тэнгэрийн хүлэг болгон бүтээсэн юм.
Тйимээ мөрөөдлийн хүлэг монголын хээр талд үүрсэн байгаа. Хүлэглэн давхигтун, Икеда гуай!
2008.04.12 Токио
Monday, March 24, 2008
ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ЧОНЫН ШАСТИР
“Махыг идэгч чоно бээр эхийн сүүгээр бойжимуй” хэмээн Равжаа хутагт айлджээ. Хүмүүн ч бас адил буй. Хүн чоно хэмээх байгал эхийн хоёр бодгаль нэгэн үе тасран холдож дайсагнан хорлолдох, бас нэгэн цагт төрөлсөн ойртож садансан туслалцах ажгуу. Хүмүүн чононд хичнээн их өширхөж түүнийг авлан атаалах арга ухаан нь нарийсах тусам чонын байгаль чигээрээ хадгалагдан оршихуйн мэргэн сүүхээ улам ид хав болох ажээ. Чоно хүмүүний чанар луу дөхөн гэтсээр, харин хүмүүн чонын төрхөнд бас ойртон мяраалсаар байгаа юм биш үү.
Г.Аким гүүшийн туурвисан “Тэнгэрийн нохой” номыг уншаад ийн сэхээрэн сэрэхийн хамт хирдхийн цочирдвай. Номын бүхий л үгүүлэмж гагц чонын тухай миф, домог, хууч яриа, болсон явдал, бодрол ухаарал, сэрэл бясалгал мэт боловч хүмүүн хэмээх байгалийн чонолог шинж чанар луу сэхээрэн сэрэхүйн цочролт үгсийг оньлон чиглүүлсэн нь юутай мэргэн тусна вэ?
Чоно хэмээх тэнгэрлэг амьтны шастир нь хүн хэмээх ухаант амьтны өөрийгөө эргэн харах шидэт толь нь юм байна шүү дээ. Чоно хэмээх бидний эх болсон амьтны түүх нь байгаль хэмээх агуу их оршихуйн шалгарал, ид хав, зөн билиг, эр зориг, хувь заяа, өөрийгөө өмгөөлөн тэмцэхүй, ертөнцийн хууль зүйд үл харшлахуйн зохилдлого бүхний агуу их өв соёл болон цогцолсон ажээ. Урьд нь бид Шаалуу хүүгийн домог сэлтийг зөндөө л уншиж анчны адал явдал, чонын тухай явган яриаг бишгүй л сонсож байсан ч утгын цогц урлан бүтээхүйн тиг гольдролд эвсэн цэгцэрсэн ухаан билиг гэгч эрдэнэ болдог учирыг одоо л мэдлээ. Чонын тухай мэдээлэл төдий эрээвэр хураавар байсан зүйлс одоо чоно хэмээх эх болсон байгалийг хайрлан өмгөөлөхүй, чонын товчооныг харамлан хамагаалахуйн өв соёл болон цогцолбай. Оюунт хүмүүний туурвин бүтээхүйн ид хав үүнд л оршимуй.
Бичгийн утгач, билгүүн гүүш Г.Акимын эл бүтээлтэй би найман жилийн өмнө анхлан танилцаж, эдүгээн онд эргэн уншиж эрхгүйеэ шимтлээ. Зохиогч бээр эл номыг цогцлоох гэж олон жил хээрийн хэц дэрлэж, үлгэр домгийн бүрэнхүйд бэдчин аялж судар номын тоос онгичож, захидал занаагаар харилцаж, анчин гөрөөчний амнаас унасан хий болгоныг ажааран цуглуулж, соёоных нь урт, тархиных нь жинг хүртэл цэгнэж шинжиж бүтээхүйн зовлонд нь хатаж, жаргалд нь умбажээ.
Аз жаргал гэдэг агшин зуурын дараа ирдэг эд биш ажээ. Арван хэдэн жилийн өмнө энэ номыг төрөөгүй байхад Америкт орчуулан хэвлүүлэх аз ам хоёрыг өгсөн нэгэн залуу эдүгээ үгүй болсон ч “орчуулан хэвлүүлэх” сайн санаа нь сэрүүн үлдсэний учир өнөөдөр “Тэнгэрийн нохой” англи хэлнээ амилан мэндэлбэй. Манай зохиолчдод чамгүй их тусыг хүргэсэн орчуулагч Г.Дашдаваа энэ орчуулахуйяа бэрх номыг англи хэлнээ анхлан буулгажээ. Мэдээж Г.Аким гүүш өөрөө орчуулгыг ариутган шүүжээ. Гэхдээ л дутуу байсан нь мэдээж. Америкийн залуу яруу найрагч бүсгүй Мин Холден бас энэ номын орчуулга руу шимтэн оржээ. Мин Холденг Америкийн засгийн газар Азийн Монголд очиж юм үз, нүд тайл, хэл сур, дорнын соёлтой танилц, харин ирээдүйд өөрийн улсад утга зохиолын салбарт лидер болж төлөвших ёстой шүү хэмээн илгээжээ. Тэр азтай, бас зоригтой бүсгүй аж. Анхны орчуулга нь ийн тэнгэрийн нохойн тухай тэнгэрлэг ном болжээ. Бас Г.Аким гүүшийн аялгуут найруулгатай ажиллана гэдэг их юм сурна гэсэн үг. Яаж зүгээр байхав, Г.Аким гүүш өөрөө орчуулагийг бас ариутган шүүсэн нь мэдээж. Г.Акимийн давуу тал бол орчуулгатай эргэн ажиллах чадвартайд оршино. Г.Аким гүүшийн Ч.Айтматов, Лев Гумилев, Г.Маркес, Р.Рупенийг орчуулж, толь бичиг зохиож нэг хэлний соёлыг нөгөө хэлний соёлд дамжуулан хүргэсэн буян хишигийн нь агтын хариу эргэн иржээ. Миний л хувьд лав зохиогчоос дутахгүй байрлав. Г.Аким биднүүс монголынхоо их соёлын үнэт зүйлсийг англи тэргүүтэн дэлхийн чухал хэлүүдэд орчуулж, дэлхий дахинд монголоо нээх юм сан гэж олон жил хамт мөрөөдөн шаналсан юм. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй хэмээн өөрсдийгөө цайлгаж явсан бид тэрхүү мөрөөдлийнхөө учигаас нэгэнтээ зүү сүвлэн шаглаж эхэлллээ. Азийн Сан хамгийн түрүүнд энэ номын үнэ цэнийг ойлгоод англи хэлнээ орчуулан хэвлэх зардалыг хайрлажээ. Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Вильям С.Инфанте нөхөрт монголын номын садангууд бид баярлах ёстой бөлгөө. Саяхан Үндэсний номын санд Г.Акимийн “Тэнгэрийн нохой” англиар орчуулагдаж гарсаны болон монгол хоёр дахь хэвлэлийн номын хурим болоход Г.Аким нөхрийн эрдэмд шаналсан магнайн үрчлээ хэдэнтээ тэнийн гэрэлтэхийг хараад энэ маань овоо хэдэн нас нэмлээ дээ хэмээн даган баясаж зогсохдоо угаас үгүүлэхүйн эрдэмд дульханы харгайгаар хэлье гэсэн урмын хэдэн үгээ эвлүүлэн илэрхийлэхийн хүчин мөхөсдсөн хэдий ч хэлье гэж бодож байснаа хэлхэн бичиж хүргэсү хэмээсэн зүрхний зарлигийг даган баясвай. Г.Аким гүүш маань орчуулгаараа олон хүнийг баярлуулж байсан нь мэдээж боловч бүтээлээ орчуулуулсан хүн яаж баясан цэнгэдгийг тэр өдөр л нэг биеэрээ эдэлсэн байх даа. Энэ ном Г.Акимыг дэлхийд гаргана гэж би бат итгэж байна. Манайханаас ядаж нэг нь ч гэсэн дэлхийд гарвал аштай юу. Хятадын зохиолч ий “Чоно тотем” ном хятадын уншигчдыг нэгэнт байлдан дагуулаад эхлэх үед “Тэнгэрийн нохой” түүнээс юунаас дутах буй, бид даанч мөнгөгүй юм. Дэлхийд гаргах гарцаа олохгүй юм гэж халаглаж суусан минь үнээн. Одоо “Тэнгэрийн нохой”-д тэнгэрийн хаалга нээгдэв.
“Чоно ижил тэнгэртэйдээ харагдана” хэмээх тангарагтай гэдэг билээ. Үнэн юм. Чоно одоо бидэнд, бас өрнө дорнын нэгэн ижил “тэнгэртэй” болгонд харагдана. Харагдахдаа үзэн ядахуйн хилэнт сэтгэл бус, хайрлан өмгөөлөх, ухааран ойлгохуйн гэгээн мэлмий гийгүүлж харагдаасай. Чоно хийгээд хүмүүн бид нэг л тэнгэрийн доор, нэг л хөрстийн дээр цагаан сүү хөхөж, хөл тэнцээд улаан шүүсэнд шимтэж амьдран тэмцдэг бөлгөө. Чоно хүний үрийг ачлан аварч, хөхөө хөхүүлэн тэжээх “хүнлэг” сэтгэлтэй, бас хүний оюуныг хүлээн зөвшөөрөх ухаан сэхээтэй амьтан юм. Хүнд үзүүлсэн чонын тус цаглашгүй. Одоо хүмүүн бид чоныг ямар тусаар гийгүүлэх вэ? Г.Аким гүүш л харин нэг, чонын тусын хариуг баривай. Тэгвэл бусад нь яаж ач барих буй?

2008.05.05
Saturday, March 1, 2008
МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВ АРЧИГДАХ, АВРАГДАХЫН ЗААГ ДЭЭР
Монголын соёл, урлагийн өмнө олон саад бэрхшээл, мөнгөний гачаал, соёл урлагийн зах зээлийнн хомс байдал дээр нь ядуурал юм юм тохиолдсоор байгаа ч шилжилтийн он жилүүдийг сөхөрч босч туулсаар явж байна. Дотоод зах зээлийн нөхцөл байдал нь монголынхоо оюун билиг түүх соёл, урлагийн үнэт зүйлсийг гадаадад сурталчилахын хамт соёлын гадаад томоохон зах зээлд өрсөлдөн гарч хүчээ сорих зайлшгүй нөхцөлийг бий болгож байна.
1998 онд Осака хотын Угсаатны зүйн музейн Төв Азийн судалгааны төслийн хүрээнд музейн эрдэм шинжилгээний ажилтнууд нь санаачлаад “Их Монголын нүүдэлчдийн соёл” нэртэй үзэсгэлэн зохион байгуулсан юм. Баруун гурван аймгийн музейнүүдээс сонгож авсан 66-хан ширхэг үзмэртэй уг үзэсгэлэн тийм их амжилт олно гэж бид төсөөлөө ч үгүй. Бас хоёр орны соёлын харилцаа, солилцооны хүрээнд гэсэн хаягтай зохион байгуулсан хийгээд үзэсгэлэнгээс ашиг олдог гэж тэгэхэд манайд хэн ч төсөөлж байгаагүй. Тэр үзэсгэлэнг Японы эрдэмтэд гайхалтай зохион байгуулсан. Цацлын халбагыг үзүүлэхийн тулд модельд дээл хувцас өмсүүлэн хувин бариулаад баруун гараар цацал өргөн буйгаар дэглэх жишээтэй. Тэрхүү энгийн 66 ширхэг үзмэртэй үзэсгэлэнг 3 сарын дотор 250 мянган хүн үзсэн байв. Үзэсгэлэнг 20 доллараар үзүүлсэн гэж бодоход хэдий хэр ашиг олсныг мэдэхэд түвэггүй. Тэд үзэсгэлэнгийнхээ эргэн тойронд их юм хийсээн. Баруун монгол туулиар эрдэм шинжилгээний хурал, ном каталоги, монгол гэр барих, од харах шоу зохиож, японы цэцэрлэгт хорхог хийж үзүүлж байв. “Амиру” нэрт сүүн айраг ундаа хүртэл үйлдвэрлэж түүнээ цусны даралт, зүрх судас, бөөрний өвчинд сайн гэж Японы Эрүүл мэндийн Яам зөвлөж байна гэсэн сурталчилгаатай худалдаанд гаргаж байв. Японы Угсаатны судлалын хүрээлэн манай музейн мэргэжилтнүүдийг аваачиж сургалт явуулж, Орхоны хөндий дэх Культегиний гэрэлт хөшөөний хуулбарыг хийж манайд бэлэглэхийн хамт эрдэмтдийнхээ дунд монгол гэрийг нар салхины эрчим хүч, дулаан болон сэрүүцүүлгээр хангах, берзент орлох сайн чанарын бүрээсний технологи боловсруулж байв. Соёл гэдэг ахуй амьдрал, хөгжил дэвшил, зах зээлтэй ийм ойр юм гэдгийг бид япончуудаас сурч байснаа санаж байна.
Дараа жил нь ч би ХБНГУ-ын Гадаад харилцааны агентлагийн урилгаар Элчин сайд, Б.Баярсайханы дэмжлэгээр Монгол орны ардчиллын жилүүдийн соёлын анхны элч болж очсон юм. Найман жилийн дараа болох Их Монгол улсын 800 жилийн ойн үеэр гаргах үзэсгэлэнгийн тухай Герман нөхөд аль хэдийн төлөвлөгөө гаргачихсан, үзэсгэлэн гаргах танхимаа үзүүлж музейнүүдийнхээ захирлуудыг цуглуулчихсан уулзуулж билээ. Бид тэр үзэсгэлэнд монголоос оруулж болох үзмэрийн жагсаалт, гэрэл зураг, үзэсгэлэнгийн дэглэлтийн төслийг хийж очсон юм. Тэд ирээдүйд гарах монголын томоохон үзэсгэлэнгийн төсвөөс 3 сая долларыг олоод байгаа төдийгүй Санктпетербург, Тайваний музейгээс үзмэр авах тухай хэлэлцэж байгаагаа ярьж байхад нь би үзэсгэлэн гарах цаг мөн ч хол байна даа гэх шүү юм бодож байж билээ. “Чингис хаан ба Их Монгол улс” хэмээх үзэсгэлэнгийн анхны төсөл, үүдэл санаа маань биелэж Герман, Австри, Унгар, Туркэд монголын түүх соёлыг сурталчлах хийгээд соёлын өвийг хамгаалах судлахад чухал алхам болсонд баяртай явдаг бөлгөө. Уг үзэсгэлэн зохион байгуулагч талд томоохон хөрөнгө оруулалт буй болгосон нь мэдээж. Манайх ч улс даяараа хөдөлж энэ мэт томоохон үзэсгэлэнг зохион байгуулбал мөнгөөр дандаа гачигдаж байдаг музей соёлынхонд томоохон хөрөнгө оруулалт босгох боломж буй ажээ. Гаднын үзэсгэлэнд үзмэрээ түрээслүүлж юм олж болж байхад өөртөө энэ мэтийг олж санаж сэтгээд эрвийх дэрвийхээрээ хөдөлж монголын нүүдэлчдийн соёл, түүх, угсаатны эрхэм нандин өвийг дэлхийн оюуны зах зээлд гаргах боломжийг зоригтойгоор эрэлхийлэх шаардлагатай юм.
Өнгөрсөн он жилүүдэд хамгийн их эрсэдсэн салбар бол соёл урлаг. Түүн дотор соёлын өв юм. Зах зээлийн шилжилтийн жилүүдэд монголын соёл урлагийн үнэ цэнэтэй бүтээлүүд, нүүдэлчний эд өлөгийн соёлын дурсгалууд, археологийн чухал зүйлс хил даван одсоор байсан. Энэ тухай хэвлэл мэдээллээр бичиж, соёлынхон бид төр засагтаа хандсаар байсан. Би өвийн урсгалыг монголдоо тогтоон барих асуудлаар М.Энхсайханы засгийн газарт томоохон төсөл өргөн барьж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Ядаж хариу ч өгөөгүй. Маш олон тооны булш бунхан тоногдож байна. Газрын хэвлийг тандагч багажаар тэд булш хиргисүүр, хуучин сүмийн туурийн орчмын юмсыг хайгуулдан ухаж онгичих нь хэрээс хэтэрлээ. Газраас ухаж гаргасан юмс ч зах зээлийн газраар ил тод үзэгдэх нь хэвийн үзэгдэл боллоо. Ганц жишээ дурдъя. Миний төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойд Д.Наваан гуайн удирдсан оюутны экспедиц малтлага хийж, алтан шонхорын дүрстэй бөгж тэргүүтэн алтан ургийн холбогдолтой зүйлүүд олсон байна. Олдворт баярлаж байна. Харамсалтай нь хоёр малтлагын хооронд мөн тэндэх томоохон булш тоногдсон бөгөөд уг булшийг тоносон этгээдүүд ихээхэн хөлжсөн гэх мэдээ байна. Ийм этгээдүүдийг илрүүлэн, залхаан цээрлүүлэх шаардлагатай байна.
Манай нүүдэлчин малчин ард түмний үе дамжуулан өвлөсөн үнэтэй эрдэнийн зүйлс зах зээлийн жилүүдэд авдарнаасаа хар захад гарч ирсээн. Тэгээд хэдэн музейгээр ордог, музей мөнгөгүй. Монгол банкны эрдэнэсийн санд очдог. Ойлгодог хүн байхгүй. Тэгээд гадаадын байгууллагуудын үүдээр эргэлдэх буюу хар захад гарч гадны хүнд хэдэн ногооноор өгчихдөг. Харамсалтай нь халиад гарчихдаг. Баярлалтай нь тэр авсан эзэд нь соёлтой улс тул нутагтаа очоод музей байгуулдаг. Японы Танто хотод Монголын соёлын төв хэмээх музейг Канацу хэмээх залуу байгуулсан. Хот нь барилгаа бариад өгчихсөн. Цуглуулагч үзмэрээ нийлүүлсэн. Ингээд тэнд Япончуудад Монголыг сурталчилж явна. Германы цуглуулагч Баатер хэмээх хүн монголын шашны соёлоос зөвхөн сахиусны бурхан цуглуулсан. Манай захаас нэлээдийг нь авсан 600 бурханаараа үзэсгэлэн гаргасан. Нэгэн баян хүн өөрийгөө мөнхжүүлэхээр түүнийг нь 1,5 сая доллараар худалдаж авсан. Тэр эр “Би үрэн таран болж байсан танай соёлын хэсгийг цогц болгож чадсандаа нүүр бардам байна” гэж байна. Монголч эрдэмтэн Хайссиг гуай монголын холбогдолтой номын сангаа өөрийн нэгэн шавьд 1,0 сая доллараар гэрээсэлсэн байв. Монгол Улс авчихаж болох л байсан. Харамсалтай нь манайд ийм сэтгэлгээ суугаагүй байна. Монголын хамгийн баян номын сантай манай нэрт зохиолч Б.Бааст гуай насаараа цуглуулсан номын сангаа 30,0 сая төгрөгөөр өгье гэхэд авах сачийтай бизнесмен олдоогүй . Гэтэл тэр мэтийн мөнгө бол нэг их юм биш, казино тоглочихдог л мөнгө юм байна л даа.
Монгол дахь гадагшаа чиглэн хальж буй соёлын үнэт зүйлсийн урсгалыг цөөхөн тооны цуглуулагчид тогтоон барьж буй хэдий ч тэнд төрийн ончтой бодлого үгүйлэгдсээр байна. Тэнд дэмжлэг гэж байхгүй болохоор илүү ховор сайн зүйл худалдан авахын тулд хуучин олж цуглуулсныхаа доод хэсгээс зарах хэрэгтэй болдог.
Аялагч жуулчлагч, гадны соёлынхон ирээд манай музейнүүдийн үзмэрт шимтэн баярладаг боловч байр сав, гэрэл гэгээ, дэглэлт, хорго гүнгэрваа сэлтийг нь хараад толгой сэгсэрдэг юм. Тэд голдуу угсаатны зүй, нүүдлийн соёлын онцлогийг харуулсан музейг чинь үзмээр байна гэдэг юм. Гэтэл манайд тийм музей байхгүй. Буриадын Угсаатны зүйн парк музей гэж дэлхийд алдартай музей байна. Энэ жил Өвөрмонголд Монголын түүх соёл, угсаатны аварга том музей бий боллоо. Монгол музейг үзэх гэсэн жуулчдын урсгал тийшээ одож байна. Богд хааны ордон музей, Эрдэнэ-зуу, Чойжин ламын сүм музейг эс тооцвол зориулалтын байртай, орчин үеийн музей гэж үндсэндээ байхгүй. Хаалганы бариулаасаа эхлээд хаана ирэв гэмээр, дотор нь ёлтойсон гэрэл, шал нь шажигнасан, хаалга нь савчиж, ус нь шоржигноно. Монголынхоо хэдэн музейнүүдийг бодоод үзье л дээ. Эрдэнэ-зуу, Богд хааны ордон, Чойжин ламын сүм энэ гурав бол уулаасаа өвгө дээдэс маань байгуулж өвлүүлсэн анхныхаа л янзаар бидэнд бэлэг болж ирсэн түүх соёлын дурсгалт газрууд. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей маань дээр үеийн Өндөр хоршоо хэмээх нурж унах шахсан майжиг байшинд байгаа. Энд аугаа их Занабазарын язгуурын бурхад тэргүүтэн манай урлагийн үнэт зүйлс байгаа. Хажууд нь тэнгэр тулсан өндөр байшин сүндэрлэн босч хөөрхий музейг дээрээс нь тохуурхан харна. Байгалийн түүхийн музей гаднаасаа гайгүй харагдах ч дотроо бол сургуулийн кабинет шиг дэглэлтэй үзмэрүүд, урт том хоосон хонгил, савчисан хэдэн хаалга л харагдана. Түүхийн музей маань харин социализмын буянаар барьж босгосон байшинтай. Гэхдээ л үзмэр тийм ч баян биш. Ноён уулын Хүннүгийн хаадын хамаг юм Санктпетербургт байдаг. Чингис хааны хийгээд Монголын их хаад Эзэнт гүрний үеийн түүхэн үзмэр нэн ховор. Түүхийн музейнхээ үзмэрийн санг баяжуулахад зориулсан археологийн томоохон төсөл хэрэгжүүлж болмоор санагддаг.
Хэдэн том музейнүүдийн маань дүр зураг ийм л байдаг. Дээд доод ихэс, дарга нар өөрийн хэдэн музейгээ тоож үздэггүй болохоор мэддэг ч үгүй. Орд уурхай биш болохоор унац ашиг юу ч байхав дээ гэж боддогсон уу? Ер нь л нэг тоомжир муутай. Ийм л байдалтай. Монголчууд ингэж ядарч байна.
Манайтай адил нөхцөл байдал бусад орнуудад тохиолдож л байсан. Манай урд хөршид тариачдад газар хувьчилсны дараа археологийн ач холбогдолтой зүйлс хар зах дээр гарч ирсэн байна. Засгаас хөрөнгө оруулаад 10 том корпораци байгуулаад аукцион зохион байгуулаад улс нь ч юмаа аваад тариачид нь мөнгөтэй болчихож байна. Тэр мөнгөний илүүг өвөртлөөд тэд монголын зах зээл рүү орж ирсэн байна. Одоо Өвөрмонголд арваад музей байгуулах төсөл сонгогдож, ченжүүд нь манай зах зээлээр эргэлдэж байна.
Гэтэл манайд байдал ямар байна вэ? Хэдэн жилийн өмнө нэгэн комбайнчин анжисанд сэндийлэгдсэн газраас Хүннүгийн үеийн бололтой жигүүртэй алтан морь олсон юм байна. Түүнийг нь хуучин юм сонирхдог хүн 1,0 саяар худалдаж авсан байна. Тэр нь хотод ирээд хэдэн музей, Монгол банкны эрдэнэсийн сангаар ороод мухардаж түүгээрээ бөгж энэ тэр хийлгэн зарж шархаа нөхжээ. Манай сэтгэлгээ ийм л байдалтай байна. Гэтэл музей үзмэр, улсын үнэт эрдэнэсийн сан хөмрөг тийм ханаж цадсан байгаа билүү? Манай музейнүүдийн юм худалдан авах сан хөмрөг хөөрхийлөлтэй бага, Монгол банк бол сан нь даанч их мэдлэг мэргэжил байхгүй, юмаа танихгүй. Ийм л байдалтай.
Социализмын үед буюу 1983 онд Сайд нарын Зөвлөлийн (Одоогоор Засгийн газрын) тогтоолоор “Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд”-ыг Улсын банкинд байгуулсан нь түүх соёлын холбогдолтой үнэт зүйлсийг улсын санд төвлөрүүлэн хадгалж хамгаалахад хийсэн томоохон алхам юм. Түүх соёлын ховор нандин дурсгал, үнэт металл, эрдэнийн чулуун эдлэлийг Урлагийн сандаа авч арвижуулах чиглэлээр Монгол банк нэлээд зүйл хийж, эрдэнэсийн сангийн дээжээр үзмэрийн танхим байгуулсныг ч сайшаалтай. Чингис хааны алтан зоос, Богд хаант Монгол улсын төрийн хаш тамга, Эрдэнийн очир, жинсүүд, Өндөр гэгээн Занабазарын чүнчигноров хөөрөг, Богд гэгээний ногоон пийсүү толгойтой чүн гартаам хөөрөг, Дарьганга эхнэрийн гэзэгний шүрэн шигтгээт даралт зэрэг өдий төдий хосгүй гайхамшигтай түүх соёлын үнэт зүйлс энд байна. Харамсалтай гэмээр зүйл ч их байна. Манай орчин үеийн зарим дархчуудын ур хийц төдийлөн сайнгүй, дундач хийцийн мөнгөн аяга тэргүүтнийг за энэ ч яахав гэхэд манай наймаачдын Эрээн, Хөх хотын захаас олж ирдэг Балбын дархчуудыг муухан дуурайж хийсэн бурхадын хөөмөл, цутгамлыг Эрдэнэсийн сангийн цуглуулга гэхэд хирдхийн цочмоор. Дээрх зүйлсийг хэн нэгэн сольж хольсон уу, танил талын шугамаар хуйвалдаж шахсан уу? Хэн мэдлээ. Эрдэнэсийн сангийн үнэт ховор бүтээлийг цогцлоон хадгалж хамгаалагч дотор мэргэжлийн хүн байдаггүй болохоор энэ мэт мэдэж будилах гажуудал гарсан бололтой. Үнэнбатыг Монгол банкны ерөнхийлөгч байхад тэр үеийн миний тэргүүлж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас нэгэн бичиг илгээж, Эрдэнэсийн сангийн байдалтай танилцах, мэргэжлийн байгууллагын хувьд хамтарч ажиллах, судлах дэлгэрүүлэх асуудлаа тавьсан боловч Эрдэнэсийн сангийн захирал н. Төмөрбаатар гэдэг хүнээс Эрдэнэсийн сангийн дүрэм журамд таарахгүй, боломжгүй гэсэн хариу ирсэн юм. Ийм байдлаар хосгүй үнэт зүйлсэд хэн ч нэвтрэх боломжгүй олон жил болсон нь ч бас дээрх мэт эрсдэл гарахад хүргэсэн байж болох юм. Одоо бол урьдахаас арай дээр нээлттэй болж байгаа нь сайшаалтай. Эрдэнэсийн санг одоо хариуцаж буй Х. Дэлгэр хэмээх залуу сан хөмрөгийнхөө үнэт зүйлсийг овоо зэгсэн судлаж байгаа хийгээд эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж нээлттэй болгох юмсан гэж бодож санаж явдаг хүн юм. Үнэхээр ч энд эрдэм шинжилгээний ажилтан, судлаач байх зайлшгүй шаардлага байгаа. Үгүйдээ л манай түүхчид, соёл урлаг судлаачдыг Эрдэнэсийн сангийн ховор дурсгалт зүйлийг судлах бололцоогоор хангах хэрэгтэй биз ээ.
Ерөөс манайд соёлын өвийн бодлого нэгдмэл бус, эмх цэгцгүй, эзэмшигч, хэрэглэгч байгууллагуудын уялдаа муу байдаг юм байна.
Монголын музейнүүд XX зууны дунд үеийн буюу социализмын үеийн сургалтын кабинетийн гэхээр дэглэлтэй, зориулалтын бус хуучирч муудсан байшинд түүх соёлынхоо хосгүй үнэт зүйлсийг муухан хадгалсан байдалтай оршин тогнож байна. Монголын хамгийн том цуглуулгатайд орох Үндэсний түүхийн музейн хөмрөгөөс өнгөрсөн жил хоёр зуу гаруй үзмэр алдагдсан нь ихээхэн цочролд орууллаа. Голдуу мэргэжлийн бус хүн ажилладаг аймгуудын музейн сан хөмрөгт буй зүйлс солигдох нь энүүхэнд. Гадаадын хүмүүс буудалд өрөө хөлсөлж суучихаад хуучны юм авна хэмээн радио телевизээр нь зарлуулаад сууж байдаг болсон байна.
Монголын нүүдэлчний соёл, зах зээлийн давалгаанд аяндаа огцом хурдтай өөрчлөгдөн хувьсаж, зарим үнэ цэнэтэй зүйлс устаж үгүй болсоор, нүүдэлчний ахуй хувьсан, хэрэглээний өөр түвшинд шилжиж байна. Ойрхон хоёр гурван жилд л монголын угсаатан, нүүдэлчний соёлын үнэт зүйлсийг цуглуулан авч үлдэх эцсийн боломж л үлдээд байна.
Чухам ийм үед Монголын нүүдэлчний соёлын (угсаатны зүйн ч гэж болох) музейг шинээр байгуулах, монголын музейнүүдийг шинэчлэн зохион байгуулах үндэсний соёлын томоохон төсөл боловсруулан хэрэгжүүлэх ажлыг хойшлуулашгүй зорилт болгох шаардлагатай байна. Богд уулын аль нэгэн аманд ч юм уу хэсэг сайхан газрыг хэрмээр хаагаад дотор нь Монголын нүүдлийн ахуй, түүхэн хувьсал, цаг цагийг тольдох урц жодгор, асар цацар, өргөө гэр, юм юмыг цогцлоон нэг сайхан парк байгуулаад парк дотроо монголын уран барилгын ур донжийг илтгэхүйц жижгэвтэр нэлээд хэдэн бат бөх асруудыг чулуу, ган орчин үеийн барилгын сайн материалаар барих хэрэгтэй. Түүн дотроо цуглуулагчдыг урина. Тэд цуглуулгатайгаа орж ирнэ гэж байна. Улс нь соёлын өв хадгалан хамгаалагчдаа дэмжээд тэд засгийн газрынхаа хөтөлбөрийг дэмжээд хамтын хүчээр энэ ажлыг хийх боломжтой юм. Энэхүү цогцолбор дотор улсын болон хувийн түүх соёл, угсаатны зүйн маш ховор цуглуулгын сан хөмрөг цогцлох болно. Төр засгаас хөрөнгө томоохон оруулах шаардлагатай байна. Зориулалтын ганц байр болох Лениний музейг МАХН ядарсан музейдээ эргүүлэн өгчихмөөр байна. Ингэвэл төрөөс татаас аван үлгэн салган оршин тогтнодогоо больж музейнүүд маань хөл дээрээ босно. Өөрийгөө өөд татаад зогсохгүй, соёлын салбарт хөрөнгө оруулагч болох хэмжээнд өсч өндийх боломж бий. Үүнийг бусад улс орнуудын музейнүүдийн туршлага бидэнд харуулж байна.
Аливаа улс орны нүүр царай хийгээд тогтвортой хөгжлийн бодитой хүчин зүйл нь соёлын өвийн нь төвшингөөр тодорхойлогддог бөгөөд түүхий алтнаас илүүтэйгээр түүх соёлын дурсгалын үнэ цэнэ он удах тусам өндөр хурдтайгаар өсч байдаг жамтай гэнэ. Монголын соёлын өв арчигдах уу, аврагдах уу гэдгийн зааг дээр ирээд байна! Тунгаан болгоогтун!
Г.Мэнд-Ооёо

Monday, February 25, 2008
Г.Мэнд-Ооёогийн зарим шүлгүүд
ГЭРЭЛТЭХ АГШИН БҮР
Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршимуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй
Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй
Гүмүда цэцэг үдшээр л дэлбээгээ нээмүй
Гүйгүүл морь үүр хаяаруулж янцгаамуй
Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй
Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй
Үүлэн чөлөөний нар л хамгийн хурц буюу
Үйлийн үр л ертөнцийд хамгийн үнэн буюу
Од харвах агшинд л онцгой нэг гэрэл гармуй
Орчлонг гэрэлтүүлэх хүү тэр агшинд л мэндэлмүй
ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ
Яриг цагаан ботго үүрээр буйлахад гийе.
Явуул гэгээн саран үүлнээс бултайхад гэрэлтье.
Янзага хэнзлэх намрын улбар салхинд дүрэлзье.
Явуухулан багшынхаа уянгын бадганд дэврэе.
Ятга болоод хуурын яруухан эгшгэнд бадрая.
Яргуй цэнхэр талаасаа өглөөн нартай мандъя.
Яргай ташуураа бариад ялгуун сааралдаа дарцаглая.
Янгир дүүлэх уулсынхаа ян өндөрт асъя.
Яшил зандан модноос аялгуу цацрааж эгшиглье.
Ямбуу, магнаг хоёрын ялгааг арилгаж бясалгая.
Ялдам шөнийн тэнгэрт од асааж гялалзъя.
Ямх ямхаар өгсөж өөрийнхөө оргилд дүрэлзье.
Янжинлхам бурханы ятгын чавхдасанд эгшиглье.
Яруу найргийнхаа болор сүмд цагийн цагт гэрэлтье.
Уулсын дүрийг тайлахуй
Уулс гүн бодолд дарагдан дүнсийж
Униар будан дунд сүүмэлзэн мануурна
Урьд өмнийн түүх шаштираа санан эмзэглэв үү
Урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдана
Хөнгөн зуурын гунигаас тасарсан нулимс уу
Хөх хөх дусал навчис дээр гялтайна
Уйтгараа тайлж манан будангаа хөөж
Ухаалаг дөлгөөн болоод уулс намайг ажна.
Моддын үзүүр үл мэдэг ганхасхийхэд
Норсон мөчрөөс тэнгэрийн нулимс под под унана
Арилсан мананы усан бургидас агаарт сацрахад
Алтан үзүүртэй наран бийр өнгө бүрийг түрхэнэ
Нарны туяаг утас шиг сүлжсэн бороон сэмдэс
Намбалаг уулсынхаа бор ногоон дээлэнд учиг шингээнэ
Өнгийн цэцгийг янз янзаар алаглуулан
Өлмий биедээ хивсний хээ нэхнэ
Наян хэлний шувуудаа мөчир болгонд томилж
Намуун аястай жигүүртний чуулгыг дэглэнэ
Өнгө эгшиг бүхэн нь эрхэмсэг найрсуу болоод
Өвс, чулуу болгон нь утга уянга хэлхэнэ
Хүүгийн минь эрх хонгор дууг уулс чагнаж
Хүрэн улаан хадандаа соронзон бичлэг хийнэ
Хөлгөн их уулсын баяслын айзмаар донгодох
Хөхөөн дуу их хангайн ятга чавхдас юм заа
Ганцхан ширхэг гандсан шар навч нь ч
Газар дэлхийн амьдралын зуун түүх ярих
Буянт их уулсынхаа ухаалаг гүн бодлыг
Буурал хорвоогийн нэгээхэн агшинд тааж ядна…
Үй түмэн танил хөх ногоон өвсөн дунд
Үзэж таниагүй шинэ цэцэг ургажээ та минь!
Өвгөн уулсын бодолд мянган жил бойжоод
Өнөөдөр биеэ олсон уран туурвил мөн үү?
ГОВИЙН ГУРВАН САЙХАН
… Цагаан шөнө урсана …
Гурван цагаан тэмээ гуван гуван алхаатай
Гурван сайхан уул гүвэн гүвэн бараатай
Гурван залуу бүсгүй Гурван сайханд нутагтай
… Цагаан шөнө урсана …
Амгалан шөнөөр тэнгэрийн гоо манлай нь
Арван тавны саран
Алиахан зантай говийн гурван бүсгүй нь
Арван тавны саран
Аялах дууны нь түвшинд дүүрнийг хэлбэл ч
Арван тавны саран
… Цагаан шөнө урсана …
Хулсан хуурын аялгуу жиргэн жиргэн айсуй
Холын нэгэн домог сэрэн сэрэн айсуй
Холбоо гурван уул өндөс өндөс айсуй
Хөхөл хөхөл уулс хэлхэлдэн хөлхөлдөөд
Энхэл донхол бартаа ирэлзэн жирэлзээд
Анхил танхил аялгуу эргэлдэн зэргэлдээд
… Цагаан шөнө урсана …
Туяан сортой зогдроо сугсрах тэмээн тэшээ
Туяхан салхины хэлийг хуурдана
Гоо сайхан бэлэгдэл гурван уулын сэвшээ
Говийн нэгэн домгийг хуурдана
Өнө эртний домгоос гурван сайхан хүүхэн
Өнөө бидний сэтгэлийг хуурдана
… Цагаан шөнө урсана …
Гурван сайхан оргилын бутуул бургалж сэртэлзээд
Гурван сайхан бүсгүйд дөхөж ойртож ширтэлцээд
Гурван сайхны домог босож алдан сортолзоод
Бүгээхэн сарны туяанд цагаан алчуур дэрвэнэ
Хуруухан чинээ хулсанд цэн цэн уянга цуглана
Бүдэгхэн шөнийн дунд үлэмжийн чанар тодорно
… Цагаан шөнө урсана …
Өнгө үзэмжийн хослол хөгжмийн хэлээр цогцолж
Байгаль дархан өөрийгөө туурвина
үүрд мөнхийн гоо нь үеийн үед удамшиж
Хүний сайхан - нутгаа туурвина
Хосгүй уянган бүрдэл аяндаа ийнхүү зохицож
Хожмын үлгэр оршилоо туурвина …
… Цагаан шөнө урсана …
ХҮНИЙ ГЭРЛИЙН ДУУЛЬ
Орчлон төрхөө олоогүй байхад
Огторгуйн наран мандаагүй байхад
Эртний хүмүүс өөрийн биеэсээ
Эрдэнийн гэрэл цацраадаг байжээ.
Салаа модод гэрэлт жимстэй
Санаа сэтгэл гэрэлт бодолтой
Гэрэлт хүмүүс харанхуйг сүлж
Гэм зэмгүй амьдарч байжээ.
Өөрийн модных нь гэрэлт жимс
Өдий төдийгөөр сагсайж байхад
Бусдын жимс зарим нэгд нь
Бузгай амттай санагдах болжээ.
Гэрлээ унтраагаад тийм хүмүүс
Гэтэж мярааж явах болжээ.
Хаяа бөөрөө хадран хумсалж
Харанхуй царайлан суух болжээ.
Нэг нэгээрээ гэрлээ бөхөөсөөр
Нэлэнхүй даяараа харанхуйд живжээ.
Галав эрин юүлэн өнгөрч
Ганцхан домог хорвоод үлджээ.
Буман жилийн харанхуйн дараа
Бурханы авралаар наран гийжээ.
Бичин балрын зуун улирч
Бидний эрин дэлхийд манджээ.
Гэрэл гэдэг улам л хэрэгтэй
Гэгээн наран ч багадах болжээ.
Орон дэлхийгээ гэрлээр сондорлож
Одон мичдийн гижгийг хүргэжээ.
Цацрах туяатай чимэг юугаар
Царай зүсээ ч гоодох болж
Ондоо бусдын гэрэлд шүтэж
Одоогийн хүмүүс явах болж
Өөрт нь байсан өнийн гэрлийн
Өнгө нь улам буурах болжээ…
Сэвгүй царай нь гэрэлтэх хүмүүсийн
Сэтгэлийн гэрлийг л үгүйлэх боллоо.
Өмнөх галав руу дахиад өнгийж
Өнөөх домгоо дурсах боллоо.
Нээхийн утган хэлхээ
Өдгөө би түмэн оньсого, мянган сүлжээ
Үлэмж нь далайдаа живсэн мөсөн уул
Оюун сэтгэл, зүрхнийхээ гүнд далдмал
Онгод бадраах эх орныхоо сүлдэнд нуугдмал
Байгаль эхийн гоо сайханд би оршном
Барагдашгүй бялхах уянга нь намайг нээнэм
Одон ертөнц, түмэн бодис намайг нээнэм
Одох ирэх цаг хугацаа намайг нээнэм
Элсэн ширхгийн есөн өнгө намайг нээнэм
Эрхэс гаригийн ураг холбох дохио намайг нээнэм
Найз нөхдийн дуу хуур намайг нээнэм
Нарны гэрэл, түүний толбо намайг нээнэм
Түмний дундаас ширтэх харц намайг нээнэм
Түүнд би яаж хандахаас өөрийгөө нээнэм
Мөчөөрхөл атаархлын хорон үгс намайг нээнэм
Миний үзэн ядахуйн шуурга салхин намайг нээнэм
Их Нацагдорж найргаараа намайг нээнэм
Эрдэмт өвгөдийн мэргэн сургаал намайг нээнэм
Нулимс бөмбөрүүлсэн хонгор өдрүүд намайг нээнэм
Нууцыг хадгалсан шөнийн харанхуй намайг нээнэм
Зүрхний минь айзам хөг намайг нээнэм
Зүүдний минь зөн мөрөөдөл намайг нээнэм
Энэ биений тасархай үр хүүхэд намайг нээнэм
Ирээгүй,үзээгүй,мэдээгүй бүхэн намайг нээнэм
Өнөөг хүртэлх хорвоон түүх намайг бүтээж нээнэм
Өнөө миний амьдрал тэмцэл өөрийгөө тодруулж нээнэм
Ая дуу найраг шүлэг минь намайг бүтээж нээнэм
Ардынхаа сэтгэлд хүрч чадвал өөрийгөө илчилж нээнэм
Амьдрасны минь утгын цэг намайг нээнэм
Алсын замд үдэгсэд тэр өдөр намайг нээнэм
Эргэн тойрон ургах цэцэгс намайг нээнэм
Эргэж авчрах хожмын дуртгал намайг нээнэм
Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм.
Sunday, January 27, 2008
ДОРЖИЙН ГОМБОЖАВ БА ДАРЬГАНГЫН ЯРУУ НАЙРГИЙН СУРГУУЛЬ
Алтан Овооны бэл дэх сумын төвийн бяцхан суурин намрын шар нарны тоорог дунд нозоорно. Манай анги сургуулийн нэгдсэн байрнаас зайдуухан. Сургууль эхэлсээр дандаа л цонхтой байх Монгол хэл уран зохиолын цагийг бид ангийн хажуудах элсэн дээр барилдаж өнгөрөөнө. Тэр өдөр хөвгүүд нь барилдаж охидууд нь алчуур шидэж байлаа. Гэтэл хүүхдүүд дэрхийн анги руугаа гүйх нь тэр. Харвал, хойно асарлах Алтан-Овооны чигтэйгээс цагаан саарал цувтай, өндөрдүү, улаа бутарсан цайвар царайтай, халимагаа хойш толийтол самнасан гоё хүн айсуй. Энэ бол яруу найрагч Доржийн Гомбожав багш байлаа. Бид ном дэвтэрээ гарган юу заахыг хүлээн чив чимээгүй багшийг ширтэн сууцгаана. Багш тэр өдөр хичээл заасангүй, биднээр дуу шүлэг, үлгэр оньсого хэлүүлж танилцав. Манай ангийн Балдангийн Халтар дуулах ээлж болов.
Будант өндөр Алтайн ууланд
Буурал хяруу унаадаа
Буцаад хүүгээ ирнэ гээд
Буурал аав минь хүлээгээ дээ
хэмээн дуулаад, яагаад ч юм дуунаасаа болоод уйлчихав. Бид багшид түүний уйлсан учрыг тайлбарлаж аав нь нас бараад удаагүй байгаа юм гэж хэлэв.
Багш -Би ч бас аавыгаа алдсан гээд буруу хараад нулимсаа арчиж байв. Чухам энэ мөчөөс эхлэн багшаас айн жийрхэх биеийн хүлээс үгүй болж бид бие биеээс өрсөн би дуулъя, би шүлэг уншъя, би үлгэр хэлье гэцгээн шуугилдацгаана. Манай ангийн нэг хүүхэд
Өндөр сайхан барилгыг байгуулж өгсөн намдаа Багачууд бид нар баярлалаа гэж дуулахад багш үл мэдэг жуумалзан инээвхийлж -Та нарын энэ байшинг нам барьж өгөөгүй. Барилгачин хүмүүс барьж өгсөн юм шүү дээ, гэснээ -Үлгэр ярих хүүхэд байна уу? гэж асуув. Би гараа өргөн босч ааваасаа сонссон “Архай Бархай хоёр” хэмээх үлгэрээ хэлэв. Энэ бол бэсрэг туулийн хэсэг байсан шиг санагддаг юм. Багш сонсож дуусаад өөр иймэрхүү шүлэглэж хэлсэн ямар үлгэр мэдэхийг асуув. “Алтай Сүмбэр Богд Овоо хүү” гэдэг үлгэр мэднэ гэв. -Энэ хоёр үлгэрээ багшдаа бичээд өгөөрэй гэлээ. Гомбожав багшийн хичээл дээр биднүүс элдэв долоон юм асууж сонирхоно. Ялангуяа зохиолч нарын тухай багш ярих дуртай. Нэг өдөр би багшаас -Багшаа, хамгийн ахмад зохиолч хэн бэ гэж асуухад багш -Үхэр буу Дамдин гэж ардын хувьсгалын партизан бий. Гэхдээ бүүр бидний хамгийн ахмад зохиолч нь ард түмэн, та нарын өвөө эмээ нар юм. -Багшаа, тэгвэл хамгийн залуу зохиолч ямар хүн байдаг вэ? Багш: -Хамгийн залуу зохиолч бол Та нар! Багшийн энэ үг хүүхэд насны сониуч соргог, мөрөөдөмтгий хөөрүү сэтгэлд гэгээн хөрөг, уянгалаг дуу хоолойн аялгуутайгаа цуг харван үлджээ. Гомбожав багш арваад хүүхдийг сонгож уран зохиолын дугуйлан байгуулсан бөгөөд бид ч нэг нэг шүлгийн дэвтэр гарган мөр толгой холбож эхлэв. Д.Нацагдоржийн төрсөн өдрийг анх удаа тэмдэглэж, манай дугуйлангийнхны дунд шүлгийн тэмцээн зохионо. Ханын сонин гаргана. Нэг ёсондоо Дарьгангын утга зохиолын бяцхан сургууль бий болов. Бид нар ч дундаа “Монголын шилдэг яруу найраг” гэсэн ногоон номтой. Орой байрандаа тэр номоо ноортол уншина. Сүхбаатар аймгийн утга зохиолын дугуйлангаас эрхлэн хэвлүүлсэн “Жаахан шарга” нэртэй шүлгийн эмхэтгэл, Д.Гомбожав багшийн “Залуу нас”, “Чамдаа хэлэх үг” зэрэг ном биднүүсийн гар дамжиж, чухам яруу найргийн гэгээн амтыг эхэлж бид багшийнхаа шүлгээс мэдэрсэн юм. Хүний сэтгэл гэдэг Тэнгис адил уужим Хүн өөрөө дунд нь Завь адил бяцхан хэмээн дэвтэртээ бид хуулж бичдэг болж, багшийн шүлгийг жаахан баяжуулж хөвгүүдээс охидууддаа хаягласан шүлгэн захидлууд нисдэг болов. Гомбожав багшийг Дарьганга суманд багшилж байх үед зэргэлдээ Наран суманд бага ангийн багшаар томилогдон очсон залуухан багш Данзангийн Нямсүрэн бас л түүний номуудаар сумын залуучуудыг соён гийгүүлж, хоёр дугаар ангийн шавь, ирээдүйн шүлэгч Очирбатын Дашбалбарын хэлний хазгайг засахаар аманд нь чулуу үмхүүлээд шүлэг цээжлүүлж байлаа. Нэгэн цаг үед нэгэн орон зайд Дарьгангын яруу найргийг түүчээлэгч Доржийн Гомбожав багшийн дэргэд ирээдүйн Дарьгангын шадар гурван найрагч бойжиж байсан нь сонин тохиолдол юм. Шүлэгч Д.Нямсүрэн ах эгчтэйгээ золгох, Д.Гомбожав багштай ирж уулзахын далимаар ирээдүйн хань 5-р ангийн сурагч Хандмаагаа бас эргэдэг байв. Шавь О.Дашбалбарыгаа ч бас Гомбожав багшийг багш хэмээн хэлүүлж сургасан байлаа. Чухам энэ л үед миний сэтгэлд зохиолч болохсон гэх нууцхан хүслийн гал сүүмэлзэн ассан байх гэж боддог юм. Гомбожав багшаар удирдуулсан манай дугуйлангийн хүүхдүүдийн шүлгээр “Бидний бүтээл” нэртэй бяцхан бичмэл ном хийж гаргадаг байв. Хожим аймгийн Ардын боловсролын хэлтсийн дарга байсан Д.Наянтай багш тэнд хадгалагдаж байсан нэг номыг өгсөн нь одоо ч надад буй. Хүүхдийн анхны гэнэн сэтгэлийн үгийг шингээсэн тэр бичмэл дэвтэр Гомбожав багшийн байгуулсан Дарьгангын уран зохиолын бяцхан сургуулийн амьд түүх болож үлджээ. Зургадугаар ангиа төгссөн зуны амтралтаар сан. Аав маань сумын төв ороод магнай тэнүүн мишээсээр орж ирлээ. Аав өврөө уудлан энэ сонинг унш даа гэлээ. Улсын баяр наадамд зориулж гоё цэнхэр өнгөөр хэвлэсэн “Сүхбаатарын зам” нэртэй сонины голын нүүрэнд “Ганга нуур” нэртэй шүлэг минь нийтлэгдээд доор нь Г.Мэнд-Ооёо (Дарьганга) хэмээн бичсэн байлаа. Намар ирэхэд манай ангийн хүүхдүүд түүнийг минь олоод үзчихсэн байхад нь их л сэтгэл хангалуун байж билээ. Мэдээж энэ шүлгийг Гомбожав багш хэвлүүлсэн байж таарна. Бас ч гэж засаж янзалсан байсан санагддаг юм. Хичээл эхлээд хэд хонов. Д.Гомбожав багш ирээгүй л байлаа. Гэвч тэр хэзээ ч эргэж ирэхгүй болжээ. Зэвэргэн салхитай нэг орой манай Насанбат багш Алтан-Овооны баруун суга тийш улайж байгаа шингэх нарны зүг ганцаараа гунигтайхан алхаж явна. Багш ганцаараа юунд ч юм яваад хань болосхийж дэргэд нь ойртон очвол тэрбээр биднийг хараад, нэн гунигтайгаар, - Гомбожав багш чинь нас барчихсан байна гэвэй. Ийнхүү тэр их яруу найрагч талын бяцхан сууринд гэнэт ирсэн шигээ гэнэт одсон юм. Их хүмүүс хаа очсон газраа өөрийн нөлөөг буй болгож, тойрог хүрээлэлээ дугуйлдаг ажаам. Д.Гомбожав багш нэг мянга есөн зуун тавиад оны дундуур их сургуулиа төгсөөд аймгийн арван жилийн сургуульд багшаар томилогдон иржээ. Мэдээж манай аймагт уран зохиолын дугуйлан байгуулагдаж, даасан ангид нь ирээдүйн монголын утга зохиолын томоохон төлөөлөгчид замаа заалгахаар хүлээж байлаа. Д.Гомбожав багшийн шавь Монгол Улсын Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Цэрэнсондом гуай ч бас шүлэг зохиол оролдож эхлээд улмаар монголын эртний уран зохиол судлалын нэртэй гарамгай эрдэмтэн болов. Эрдэмтэн зохиолч Г.Ловор гуай монголын ардын аман зохиолыг голлон судалж, хүүхдийн утга зохиол толь бичгийн томоохон төлөөлөгч болов. Д.Гомбожав багшийн шавь Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, орчуулагч С.Жамбалдоржийн орчуулгаар бид Г.Марковын “Сибирь” роман, Ч.Айтматовын “Ингэн нүд” тэргүүтэн туужуудийг уншиж, “Морин эрдэнэ”, “Тэмээ тэнгэрийн амьтан”, “Есийн тооны бэлгэдэл” зэрэг шилдэг бүтээлүүд, нэвтэрхий толиудтай нь танилцав. Монгол улсын гавъяат багш А.Шархүүгийн утга зохиолын сурах бичгүүдээр өрнө дахины сод зохиолчдын намтар бүтээлтэй танилцсан билээ. Нэрт орчуулагч С.Дондог багш, нэрт зохиолч, түүхч С.Цэрэнбалтав, хүүхдийн нэрт зохиолч Н.Доржсүрэн нар ч бас Гомбожав багшийн шавь нар байв. Би энд зөвхөн утга зохиолын шавь нарыг нь дурдлаа.
Д.Гомбожав багшийн орос хэлний нөлөөгөөр амьдралынхаа гарааг эхэлж шинжлэх ухааны бусад салбарт гарамгай амжилт гаргаж буй эрдэмтэд олон буй. Аймагтаа гурван жил гаруй багшлаад хотод ирсэн яруу найрагч бээр тэр үеийн монголын яруу найргийн гол цөмийг бүрдүүлж байсан Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Эрдэнийн тойрогт шууд орсон байдаг. С.Эрдэнэ гуай энэ тухай дурсахдаа Д.Гомбожав Дарьгангаас ирэхдээ ид жагссан яруу найрагч болсон байлаа гэж бичсэн байдаг. Үнэхээр ч 1950-аад оны дундуур бичсэн “Дайн”, “Захидал”, “Сэвх” шүлгүүд нь яруу найргийн шинэ цаг үеийн өнгө төрхийг тодорхойлж, монголын яруу найргийн шинэчлэгчдийн эгнээнд жагсах эрхийг түүнд олгосон юм. Түүний араас нутгаас нь Д.Маам, Д.Шагдарсүрэн, Ш.Бат-Өлзий, С.Бат-Өлзий, И.Батсүх нарын зэрэг авъяслаг шүлэгчид монголын утга зохиолд орж ирсэн билээ. Ийнхүү тавь, жараад оны монголын яруу найргийн шилдэг төлөөлөгч тэрбээр шүлэг зохиолынхоо чадал чансаагаар өөрийн цаг үеийг түүчээлэгчийн эгнээнд жагссан төдийгүй уугуул эх нутагтаа багшилсан цөөн жилд уран зохиолын ирээдүйн нэрт төлөөлөгчдийг бойжуулж монголын их утга зохиолд авчирсан юм. Одоо эргээд бодоход монголын эртний уран зохиол, ардын аман зохиол, гадаадын уран зохиол, сэтгүүл зүй, орчуулгын уран зохиолын томоохон төлөөлөгчдийг “төлөвлөгөөтэй” гэмээр замыг нь зааж чиглүүлж, дал наяад онд монголын утга зохиолд орж ирэх бидний үеийнхний гэгээн мөрийг гийгүүлсэн гэлтэй. Доржийн Гомбожав багшийн шүлэг найргийн сэдвийг ажиглахад эх нутаг, ээж аав, янаг амрагийн шүлэг голлодог бөгөөд Д.Шагдарсүрэн, Д.Нямсүрэн, О.Дашбалбар бид нарын шүлэг зохиолын сэдэв өнгө аялгууг харахад бас л дээрх сэдэв голлосон байдаг нь санаандгүй зүйл бус байхаа. Ээжийн хэвлийгээс хүний хүү мэндлэх жамтай Эх нутгийн хэвлийд хүний хүү мөнхжих замтай Ээж минь тэгээд хэзээ ч олдохгүй эх орон буюу Эх орон минь тэгээд хэзээ ч олдохгүй ээж буюу хэмээх түүний шүлгийн энэхүү содон гэгээн бадаг Дарьгангын төдийгүй XX зууны сүүлийн хагасын Монголын яруу найргийн өнгө аяс, хүч тэнхээг тодорхойлж буйг анхаарвал зохино. Наяад онд монголын яруу найрагт мөр зэрэгцэн орж ирсэн Д.Нямсүрэн, О.Дашбалбар бид гурвын ерөнхий өнгө аяс төстэй, хоорондоо шүтэлцээтэй байгааг судлаачид ажиглан тэмдэглэж “сери марк шиг” гэх зэргээр бичсэн байдаг нь яах аргагүй Доржийн Гомбожав багшийн нөлөө буй заа. Яагаад төсөөтэй байгаа, нэгэн урсгал чиглэлийг баримталдаг тухайд асуухад нь би нэг л хариулт өгдөг. Бидний хайрлаж шүтэж бахархаж ирсэн зүйл нэг юм. Дундаа Алтан-Овоо шүтээнтэй, Дарьгангын “Жаахан шарга” дуутай, Торой банди омогшилтой, бас нэг багштай. Дээрх санааг Дарьгангын яруу найрагчдын шүлэг зохиолын нийтлэг зүйлээр нь харьцуулан судлах аваас Дарьгангын яруу найргийн гэх онцлогийг олж харах төдийгүй эрдэм судалгааны сонирхолтой сэдэв болж магадгүй юм. О.Дашбалбар нэгэнтээ “Дарьгангын яруу найргийн сургууль” хэмээх онол сэтгэлгээний томоохон ном бичнэ гэж төлөвлөж байсан бөгөөд түүнээ аль 1991 онд бичиж тэмдэглэн үлдээсэн байх юм. Тэрбээр бичхдээ: “Дарьгангын яруу найргийн сургууль бол “Торой банди” хэмээх алдарт дууг зохиосон Шармаань, Дарьгангын “Жаахан шарга” дууг бүтээсэн Инжээ Норов, бүр сүүлд соён гэгээрүүлэгч их гүүш Доржийн Гомбожав, өвөрмөц соргог найрагч Д.Шагдарсүрэн нараар улбаалан ирсэн, одоо “Дарьгангын гурав” гэж хочлогдох Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо бидний шүлэгт тусгалаа олсон нэгэн сэжим буй. Үүнийг дараа өгүүлсү” (О.Дашбалбар Түүвэр зохиол III боть 346-р тал) О.Дашбалбарын гярхай, оночтой ажигласнаар “Дарьгангын яруу найргийн сургууль” бол монголын утга зохиолд тэмдэглэвэл зохих, судлавал зохих, байр суурийг нь эзлүүлбэл зохих “сэжим” (О.Дашбалбарын хэллэгээр) яах аргагүй мөн болой. Дарьгангын яруу найргийн сургуулийг эрт өмнөх үеэс улбаалан авчирч чиг хандлага, дэг горим, тиг гольдролд нь оруулж үүсгэн буй болгосон лидер нь гэвэл яруу найрагч, орчуулагч, соён гэгээрүүлэгч Доржийн Гомбожав багш мөн болой. Үүнийг бичигч миний бие арван тавтай хөдөөх сургуулийн сурагч ахуйдаа энэ их хүмүүнээр хичээл заалгаж, анхныхаа шүлгийг үзүүлж, бас ивээлд нь багтаж анхныхаа шүлгийг нийтлүүлж амжсан азтай хүмүүн бөгөөд яруу найрагч, орчуулагч Доржийн Гомбожав багшийн отгон шавь нь ажгуу. Нас ахих тусам нутаг ус бодогдоно. Нутгаа санах бүрийд Алтан-Овоо, түүний онгодын цагаан хүлэг морин зүүдлэгдэнэ. Бас бага нас сургуулийн жилүүд бодогдоно. Алтан-Овооны зүгээс айсуй цагаан цувтай онгод хийморлог яруу найрагч Доржийн Гомбожав багшийн гучин хоёртой цэл залуу дүр үзэгдэнэ. Ингэхдээ “Дарьгангын яруу найргийн сургууль”-ийг бүтээж цогцлоож, гэрэлтүүлэн гэгээрүүлэхээр ирж байгаагаар төсөөлөгдөнө. Дарьгангын яруу найраг, утга зохиолын сургууль хэмээх томьёолол гэгээрлийн том өргөө болох цаг ирнэ. Тэр цагт Дарьгангын яруу найргийн сургуулийг үндэслэгч яруу найрагч, орчуулагч, соён гэгээрүүлэгч Доржийн Гомбожавыг тэрхүү өргөөний хойморт залах болно.
Утга зохиолын доктор Г.Мэнд-Ооёо 2008.1.20
Өнөөдөр сонинд 25нд нийтлэгдсэн.
Monday, January 21, 2008
The Legend of Human Light
When the world was not yet formed,
When the sun was not yet raised in the sky,
The ancient ones radiated light,
It shone from their bodies.
The branches of the trees bore shining fruit,
And people’s minds held shining thoughts.
These shining people bore no malice,
They made the darkness light.
For some, however, though many shining fruits
Might hang upon their own trees,
Still, the fruits on others’ trees
They thought far tastier.
So they switched off their lights,
Went prowling,
Stalking in the form of darkness,
And stole from their neighbors.
One by one, they extinguished their lights,
And darkness drowned the everywhere.
The time was ended, but
A single story was preserved.
After a thousand years of darkness,
The Buddhas made the sun to rise.
The age of our ancestors was past,
And our present world was formed.
Now even more the light is needed,
And even the brilliant sun is not enough.
The world’s festooned with lights,
The stars are become irritants.
We make our faces up,
A glistening of ornament,
And nowadays we honor
The shining light in others.
The light of ancient times
Is gradually losing iridescence,
We miss the light
Of other people’s souls.
We’re looking for the times before,
We’re remembering the story.

PASTURES NEW by G Mend-Ooyo
Out of the wide blue skies of early winter
The cuckoo's melody rings.
May we free this body, born of nonexistence,
And reach the shining vessel of serenity.
On those hills of feathergrass a thousand years ago,
I thought of my mount, his neigh was silver trumpeting.
And on those hills, not a thousand years hence,
I see still the power of this horse's line.
In the flooding brightness of the morning, the sun
Pours into the eyes, an offering to the body.
Its rays drive out the worldly dust and grime -
May they liberate and purify all things.
The dew glistens when the horse shakes down,
A swallow brushes against his thoroughbred ears.
His neighing is not a mating call -
It's like the mind's calling to desires far away.
The sun's orb makes the blue sky hazy,
The khan's stride encompasses the steppes.
The meadow flowers turn their fragrant bodies,
And the smoke of burning dung rises overhead.
In ancient times, my ancestors
Moved their bellowing camels between pastures.
They dug with bronze arrowheads,
Slept there for years under the feathergrass.
The wheels of the sturdy cart don't break the flowers.
Birds squash their eggs, making way for the horses' hooves.
The animals enjoy peace without suffering -
There's nowhere else such wonderful country.
We've played the fiddle in the shade of eighty years,
We've plucked the song from the last gasp of suffering.
We're like so many blue cranes along the salty plain,
Again and again dwelling beneath the seven Buddhas.
I've known the flying of birds and desires,
I've seen the way of stars and people.
I've taken the guardian spirit's place in the fire of the hut:
I've reached the center, I've found the distillation.

My Gentle Lyric by G Mend-Ooyo
By G.Mend-Ooyo
MY GENTLE LYRIC
I am a child of nomadic Mongolia. We would move at the break of dawn. As a child I used to sit in a basket on the loaded cart, greeting the morning sunshine at the even pace of the plodding camel; perhaps it was then that I felt the rhythm of my future poems. When we reached our new camp, everything – the blue cranes, the small trace of white fog, the cluster of boulders, the variegated hills – would seem new to me.
My father would sit me on his lap and hold his fiddle in front of me, then play a long clear melody – the “Jaakhan Sharga” of the Dariganga Mongols – and, as this song came neighing and whinnying out at me, the local mountains would be prouder, the water clearer, the song of the birds more melodious. . . .Thus my little body became the instrument and my father played on me. My poetry was tuned to the melody of the Morin Khuur across the sacred space of the steppe.
The nomadic child likes to watch things in the distance. When he sees a nomadic family on the move, in the midst of the blue mirage running along the horizon, he tells his mother. My mother and I greet the moving nomads, carrying a pot of tea and a plate full of clotted cream and dried curds. In my childhood I saw the appreciation of those who were thirsty from their long journey, and understood the sense of extending a hand to those who live worshipping the earth and who depend upon one another. I think this was absorbed into the essence of my future poems.
The hearth of the nomadic home is always like the center of the world. The Morin Khuur rests next to the altar, and then the “long song”. A horse neighs at the hitching post; a young camel bellows around the stake; the wind plays like a flute in the grass… A legend by the fire, and the big Dipper arcing above the smoke-hole of the yurt…
It seems as though an unknown force descends through me, down from the heavens to the earth. Or else a gentle melody rises up from the earth and floats off towards the heavens. Like the stone man, standing alone in the middle of the steppe, contemplating the great centuries-long history of our nomadic ancestors. Even the immobile stone man travels with us into the next millennium, following the course of time… Nomadism is movement.
The beginning of the nomadic journey towards the horizon where the sky and the earth join together seems tiresome, but what of distance in this indefatigable desire to know the “long song”, the deep thought, and the lyrical life? I migrated here for the sake of knowledge. The years of my life spent as a nomad in town also seem to me like nomadism. I move in search of my nomadic origins in the sacred lines of books and verses, dreaming from the misty ivory tower in the city, longing for the steppe with its mirages. The basic nature of the nomad is slow, uninterrupted movement, the distant, streaming harmony, searching, presentiment, a curious character with a gentle and melodious heart that looks on everything from its good side.
I have long been absorbed by the fundamental nature of my nomadic ancestors, believing in them, favoring and cherishing their quiet, gentle melody. The gentle melody is the nature of my poetry. The wheels of the wooden cart which turn without harming the grass, the quiet character of the elders who avoid stepping on the flowers, the trust of the nomads who have no locks on their doors . . . it seems that the short road to purity lies here.
A nomad is coming . . . the living sacred images of childhood and the old folk together with the carts of the nomadic journey become clearer, the sacred epics that have become blurred over the course of time awaken, the blue birds of thought that entered the mind and were once forgotten, are now flying to me again.

Subscribe to:
Posts (Atom)