Tuesday, June 19, 2007

Г.Мэнд-Ооёоãèéí á¿òýýñýí Àëòàí-Îâîî íîì ìîíãîë àíãëè õýëýýð õýâëýãäýí ãàðëàà.


Г.Мэнд-Ооёогийн Алтан-Овоо номын тухай



...Г.Мэнд-Ооёо бээр яруу найраг болоод бусад нийтлэлүүддээ олныг нуршин улиглахыг чанд тэвчин гагцхүү хүн зонын оюун сэтгэхүйд гэрэл гэгээ авчрах тэр л нарийн шижмийг барьж авахыг хичээдгээрээ онцгой. “Алтан Овоо” бол эх нутгийн дуулал мөн. Пантейст ариун сургаалыг номлосон өөр хүчтэй бүтээлийг би үл мэднэ
С.Эрдэнэ (Монгол Улсын ардын уран зохиолч) Монгол Улсын Төрийн Соёрхолын Хороонд 1996.04.25 бичсэн захидалын хэсгээс

Алтан Овоо бол жинхэнэ нүүдэлчний сэтгэлийн байгалийн тув тунгалаг дуулал бөгөөд нүргээн шуугиант цаг үед төвлөрсөн хотожсон нийгмийн иргэншил дунд бохирдон живж буй хүн төрөлхтөний болон монгол хүний язгуур чанар, оюуны дархлалыг цэвэр ариунаар нь хадгалахын төлөөх эмзэглэлийг мэдэрсэн яруу сайханы увидаслаг бүтээл болно.Я.Баатар (доктор, профессор)
“XX зууны монгол зохиолчид цувралын №47. УБ. 2002


Г.Мэнд-Ооёо бол Монгол ахуйг дэндүү барим тавим амьд, дэргэд авчирдаг бүтээлч юм. Түүнээс шууд л хуурын татлага дуурсч, морь тургин дөрөө харших сонсогдож, аргалын утаа үнэртэн, хэсэг цагаан манан суусан уулын толгой үзэгдэнэ. Тэр бол үйл хөдлөл, үзэгдэх байдлыг эерүү зөөлөн гэгээлэг дуниартай, сэнгэнэсэн алслалтай бас халуун дулаахан дотор талтай нь хамт цогцлоодог байна.
Ш.Цэрэнпил: “Танигдахуй болоод эс танигдахуйн шастир”
/Өдрийн сонин. №211(1713) 2004.08.26/



.... “Алтан Овоо” хэмээх энэ судар бүхэлдээ гүйлгэн харчих төдий ном бус бодож судалж үзмээр, бас ч уншигчийн мэргэжил чадал сорихоор буурьтай бүтээл болжээ гэж үзэг нэгт залуу нөхөртөө баярланам.

Т.Очирхүү: “Алтан Овоо хэмээх судар буюу хүлгийн айзамт ном бүтээгчийн тухай” /1994.1.11. “Ил Товчоо” сонин /


... Монгол эр хүн, монгол морь, монголын тал, морин хуур, талын алтан хараацай, алтан нар, Алтан Овоо нь түүний яруу тансаг шүлгүүдэд нь нэвт шингэсэн. “Алтан Овоо” нэртэй хөлгөн судар нь Монголын яруу найрагт шинэчлэл болсон.
Ж.Болд-Эрдэнэ: Гангын нэгэн сондор /”Ил товчооч” сонин
1996.6.11-20 № 17 (201)

“Алтан овоо” миний сэтгэлийн төвд сүндэрлэлээ. Ийм ном олон олноор төрж, номын гэрэл чуулсаар галт бөмбөлөг болон дээш мандаж, энэ цагйн үеийг гийгүүлэн гэгээрүүлэх нь гарцаагүй. Гэрэлт номыг гагцхүү гэрэлт хүн бүтээмой. “Алтан овоо” – н дээрээс би ертөнцийн бүхий л уулыг харж зогсном.
Ш.Уянга “Гэрэлт хүмүүний босгосон бодь Алтан Овоо /
Улаанбаатар 1994.07.01. №125 (584)


“Хий хоосон магтаал дэвэрэлтийн хойноос огтхон ч явдаггүй, байгаль угсаа, түүх соёл хэл газар нутгаа дээдлэх, уламжлалаа хойч үедээ үлдээж өгье гэж “сувдан сондор” хэлхсээр ирэгчдийн нэг нь Г.Мэнд-Ооёо мөн. Аливаа хүн нутагтаа бие нь төрснөөр ааш зан оюун бодол нь тэр л нутгаасаа эхтэй байдаг хийгээд аль нэгэн хүмүүний нутаг ямар байна, тэр хүн тийм байдаг. Тэр нь эх газар, эх нутагтайгаа хүйн холбоотойн гэрч.

О.Сүхбаатар: (Хэл шинжлээч, утга зохиол судлаач, доктор, профессор) “Дарьгангын хөх шастир” (УБ 2004) 125-р тал

No comments: