Thursday, November 15, 2007

Алтан инээмсэглэл

Роберт Л.Несс /Америкийн яруу найрагч/

Алтан инээмсэглэл
Г.Мэнд-Ооёод

Чиний алтан инээмсэглэл намайг дулаацуулдаг
Чичрүүс хүргэм арван хэмийн хүйтэнд ч
Авралт Жанрайсигийн авшиг оршихуйн таалалд
Арван жингийн ариг үүлс ч бас намайг дулаацуулдаг

Чиний энх алтан инээмсэглэл намайг сэрэмжлүүлдэг
Чичирхийллийн арван мянган балл-д ч
Авралт Жанрайсигийн дотоод оршихуйд багтахад
Арван мянганы ариг цагаан үүлс ч намайг сэрэмжлүүлдэг.

Цаглагшгүй түүхт монголын олон түмэн
Цагийн зүүний тойргоор нар зөв алхаж
Алгаа хавсран бурханд наминчилж
Ариуслын гэгээн дуу мөрөөр нь урсаж байна.

Чиний алтан инээмсэглэл намайг дулаацуулдаг
Чиний инээмсэглэлийн алтан хүрээнд би багтдаг
Аглагийн чинадах шатаар нь бид өгсдөг
Аврал нигүүлсэхүйн орноо Жанрайсигийн мэлмийд амар амгалан оршдог

Чиний энэ алтан инээмсэглэл намайг сэрэмжлүүлдэг
Хоёр мянган ламыг эрүүдэн тарчлаасан
Хосгүй ариун бурхадыг чинь егүүтгэн булшилж
Чиний түгшүүрт яриа намайг сэрэмжлүүлдэг.

Хал үзсэн тэрхүү инээмсэглэл намайг сэрэмжлүүлдэг
Халхын талд тэгэхэд хүлэг морин уралдаж
Яруу найрагчид болон уран барималчидтай уулзаж байхад
Яг тэр ариусахуйн оронд... бурханы таалалд би оршдог.

Хал үзсэн инээмсэглэл намайг дулаацуулдаг
Халуун нөхөрлөлийн гэгээн үгсээ солилцож байхад
Хөөргөө зөрүүлж танай заншлаар тамхилж суухад ч
Хөглөг яруухан тэр инээмсэглэл намайг дулаацуулдаг

Өлийн овоон дээр цэнхэр хадаг дарцаглахад
Өр зүрх цээжинд яг адилханаар лугшихад
Өөр өөрийн орондоо сүлд тугууд минь намирахыг
Өвч сэтгэлдээ бид цугтаа мэдрэхэд
Өлзийт алтан инээмсэглэлийн адистэд оршдог.

2006.9 сар Улаанбаатар

No comments: