Monday, October 12, 2009

Дэлхийн яруу найргийн Алтан титэмийг Монгол хүн хүртлээ

Энэ жил Юнескогийн ивээлд үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Урлаг Соёлын Академи, Дэлхийн Яруу Найрагчдын их хурлыг 40 дэх жилдээ зохион байгуулж байна. Унгарын нийслэл Будапешт хотноо болсон Дэлхийн Яруу Найрагчдын их хурлын үеэр тус Академи өөрийн дээд шагнал болох “алдрын титэмт яруу найрагч” цолоо Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод олгож алтаар урласан навчин титэмээ ёслол төгөлдөр гардуулж өглөө.
Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүд дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн бөгөөд “Нүүдэлчиний найраг”, Гэрэлтэх агшин бүр” номууд нь Энэтхэг, Англи, Бангладеш, Америк, Япон, Македони улсад хэвлэгдэж, Монгол нүүдэлчдийн сэтгэлгээ, соёл, оюуны ертөнцийг илэрхийлсэн уран бүтээлээрээ дэлхий дахинд танигдаж, хүн төрөлхтөний яруу найргийн сан хөмрөгийг баяжуулсан хувь нэмрийг Дэлхийн Яруу Найрагчдын дээд байгууллага ийнхүү өндөр үнэлсэн байна. АНУ-ын Калифорни муж улсад бүртгэлтэй Дэлхийн Урлаг Соёлын Академиас монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёод 2002 онд утга зохиолын доктор цол, 2005 онд Ерөнхийлөгчийн алтан медаль олгож, мөн онд Лос Анжелос хотноо болсон “бурханы хайр” сэдэвтэй яруу найргийн наадмын тэргүүн шагнал хүртэж байв.

No comments: